Хайх

Моника Беллуччи, Венсан Кассель нарын охин Dolce & Gabbana брэндийн загварын шоунд хүрэлцэн иржээ

Моника Беллуччи, Венсан Кассель нарын охин Dolce & Gabbana брэндийн загварын шоунд хүрэлцэн иржээ

Үзэсгэлэнт Дева Кассель Dolce & Gabbana брэндийн нүүр царай болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын жүжигчин Венсан Кассель ба Италийн супер од Моника Беллуччи нарын охин, 14 настай Дева Кассель Миланы эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Dolce & Gabbana ордны загварын шоунд уригдан иржээ. Энэ нь түүний албан ёсоор оролцсон анхны арга хэмжээ болж байгаа юм.

Тэрээр 2020 оны шинэ загваруудыг үзэхээр ирэхдээ хар өнгийн бариу өмд, богино жакет, улаан өнгийн торон нэхээс бүхий топ сонгон өмсжээ. Түүний бүрдүүлсэн төрхийг Dolce & Gabbana брэндийн жижиг цүнх, өсгийтэй сандаал гүйцээж байлаа. Харин нүүр будалтын хувьд Дева зөвхөн сормуусны будаг л хэрэглэдэг бололтой.

Загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид түүнийг ээж Моника Беллуччитэй дэндүү адилхан харагдаж байсныг онцолсон байна. Мөн Дева Кассель аль хэдийнэ Dolce & Gabbana загварын ордонтой хамтран ажиллах гэрээ хийсэн бөгөөд дараа жилээс эхлэн тэрээр тус брэндийн шинэ нүүр царай болох юм. Дашрамд дурдахад түүний ээж Моника Беллуччи олон жилийн турш тус брэндтэй хамтран ажилласан билээ.

Моника Беллуччи, Венсан Кассель нарын охин Dolce & Gabbana брэндийн загварын шоунд хүрэлцэн иржээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх