Хайх

Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид

Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид

Ума Турман, Николь Кидман, Кэти Холмс болон бусад

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо ээлжит Tribeca кино наадам зохиогдож байгаа билээ. Кино наадамд ирсэн зочдыг хамтдаа сонирхоцгооё

Жил бүр зохион байгуулагддаг Tribeca кино наадмын 15 дах удаагийн ёслолын арга хэмжээг Эндрю Россигийн "First Monday In May" баримтат кино нээжээ. Киноны үйл явдалд Metropolitan музейн Met Gala үдэшлэгийг Анна Винтур хэрхэн зохион байгуулдаг талаар дэлгэрэнгүй үзүүлдэг байна. Тиймээс тус киног Vogue сэтгүүлийн уншигчид тэсэн ядан хүлээж байгаа биз ээ.

Харин Tribeca кино наадамд танилцуулагдсан киноны жагсаалтанд Том Тыквер найруулж, Том Хэнкс гол дүрийг нь бүтээсэн "A Hologram for the King", Кевин Спейси болон Майкл Шеннон нар гол дүрд нь тоглосон "Elvis and Nixon" түүхэн сэдэвтэй инээдмийн кино болон Кэти Холмсын "All We Had" кинонууд багтжээ. "All We Had" нь Кэти Холмсын найруулсан анхны кино болж байгаа юм. Киноны нээлт Кэтигийн охин Сүригийн төрсөн өдөртэй давхацсан ч тэр арга хэмжээнд ирсэн байна.

Түүнчлэн, Tribeca кино наадмын улаан хивсэн дээр Николь Кидман, Ума Турман, Брюс Уиллис, Жейн Фонда, Сьюзен Сарандон болон бусад алдартай жүжигчид алхаж харагдлаа. Дашрамд дурдахад, Tribeca кино наадам дөрөвдүгээр сарын 24 хүртэл үргэлжлэнэ.

Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 1)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 2)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 3)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 4)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 5)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 6)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 7)

Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 8)Нью-Йорк хотноо зохиогдсон Tribeca кино наадмын зочид (фото 9)

цааш үзэх