Хайх

Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид

Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид

Наоми Кэмпбелл, Никола Формикетти, Зеин Малик болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар шөнө Нью-Йорк хотноо жил бүрийн “Inspiration Gala” нэртэй amfAR сангийн хандивын оройн зоог амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

"Inspiration Gala" үдэшлэгийг 2010 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү үдэшлэг нь хувцас загварын салбарт ажиллаж буй шилдэг уран бүтээлчийг тодруулахын зэрэгцээ ДОХ-ын эсрэг тэмцэх арга замыг хайх судалгаанд хөрөнгө босгодог юм. Өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан "Inspiration Gala" үдэшлэгийн гол баатруудаар Хайди Клум, Сара Жессика Паркер, Майкл Корс болон Valentino брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар тодорч байсан юм.

Тэгвэл энэ жил amfAR сан Наоми Кэмпбелл болон Louis Vuitton-ы эрэгтэй хувцасны бүтээлч захирал Ким Жонс нарт хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү үдэш загварын шоу зохиосон бөгөөд дараа нь шоуны үеэр үзүүлсэн хувцаснуудыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон мөнгийг судалгааны ажилд зориулах болно.

Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 1)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 2)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 3)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 4)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 5)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 6)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 7)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 8)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 9)Нью-Йорк хотод болсон amfAR гала үдэшлэгийн зочид (фото 10)

цааш үзэх