Хайх

Нью-Йорк хотод болсон \"Suicide Squad\" киноны нээлт

Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт

Уилл Смит, Марго Робби, Жаред Лето болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар Нью-Йорк хотноо Дэвид Эйрийн бүтээсэн "Suicide Squad" киноны албан ёсны нээлт болж өнгөрсөн байна. Ирсэн зочдыг хамтдаа харцгаая

Уламжлал ёсоор наймдугаар сард хамгийн том үдэшлэг, улаан хивсний ёслол ба арга хэмжээнүүд өндөрлөж хэсэг хугацаанд завсарлага авсан байдаг. Тэгэхдээ энэ зуны хамгийн чухал үйл явдлын нэг болох "Suicide Squad" киноны нээлт энэ сард зохион байгуулагдсан юм. Ийнхүү найруулагч Дэвид Эйр сүүлийн нэг жилийн турш ажилласан бүтээлээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

Тус киноны нээлтийн үйл ажиллагаанд найруулагч Дэвид Эйр, киноны гол дүрийн жүжигчид болох Уилл Смит, Марго Робби, Жаред Лето, Кара Делевинь нар хүрэлцэн иржээ. Тэгвэл Жокерын дүрийг бүтээсэн Thirty Seconds To Mars хамтлагийн дуучин, жүжигчин Жаред Лето Алессандро Микелегийн хамтаар ирсэн байна. Мөн тэр мэдээж Gucci-гийн шинэ цуглуулгад орсон хүрэм өмссөн харагдлаа.

Дашрамд дурдахад Улаанбаатар хотод "Suicide Squad" кино энэ сарын 12-нд нээлтээ хийнэ.

Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт (фото 1)Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт (фото 2)Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт (фото 3)Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт (фото 4)Нью-Йорк хотод болсон "Suicide Squad" киноны нээлт (фото 5)

цааш үзэх