Хайх

Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид

Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид

Women, wheels, watches and wines

Text: Buro.Mongolia


Германы тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Porsche брэндийн Улаанбаатар дахь салбар эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "World of W" гэх нэртэй үдэшлэг зохион байгууллаа

Porsche Ulaanbaatar одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийж байсан. Улмаар Монголчууд дэлхийн хамгийн хүчирхэг, тансаг зэрэглэлийн спорт машиныг эх орноосоо худалдан авах, өөрийнхөө хүссэнээр, дахин давтагдашгүй хэв маягтайгаар захиалж авах боломжтой болсон билээ. Энэ удаад Porsche Ulaanbaatar ирж буй эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан World of W гэх үдэшлэгийг харилцагч, худалдан авагч, шинэ түншүүдийнхээ хамт зохион байгууллаа. Үдэшлэгийн W гэх товчлол нь "Women, wheels, watches and wines" гэх үгнүүдийг илтгэж байгаа юм. Тиймээс үдэшлэг үзэсгэлэнт бүсгүйчүүд, Porsche-гийн хурдан хүлгүүд, Baigal jewelry үнэт эдлэл, Xanadu wines-ийн Casillero del Diablo wine & Champagne дарс, дизайнер Б.Номунгэрэлийн "Моналун" брэндийн даашинз, чөлөөт хувцасны цуглуулга зэрэг зүйлсээс бүрдлээ. Жазз хөгжмийн аялгуунд хүмүүс спорт машинуудын тухай ярилцаж,  дарс шимэн урд шөнийг сонирхолтой өнгөрөөсөн.

Энэ үдшийн гол зүйл бол Монголд зориулан хийсэн хар өнгийн 911 Carrera S, цагаан өнгийн Panamera 4S Executive автомашинууд байсан. Эрчүүд 911 Carrera S-ыг илүү сонирхож, Монголын далбаа, ганцхан энэ загварт л байх улаан өнгийн толь, Bose-ын дуугаралт зэргийн талаар ярилцаж байсан бол эмэгтэйчүүд цагаан өнгийн Panamera 4S Executive-г илүү таашаасан юм. Тэд тансаг зэрэглэлийн спорт машиныг өөрөө жолоодох кайфын тухай, суудал нь хүнийг яг л тэвэрч авах мэт мэдрэмж төрүүлдэг тухай ярилцаж байлаа. 

Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 1)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 2)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 3)

Porsche брэнд зөвхөн тансаг, спорт автомашин үйлдвэрлэгч байхаас гадна өөрийн гэсэн онцлогтой амьдралын хэв маяг санал болгодог. Үүнийг илтгэх автоспорт хувцасны загварын танилцуулга энэ үдэш танилцуулагдсан билээ. Та мөн Porsche-гийн түүх, өвөрмөц чанар, хамгийн сүүлийн үеийн шинэ загваруудын тухай уншихыг хүсвэл эндээс үзээрэй. 

Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 4)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 5)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 6)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 7)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 8)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 9)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 10)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 11)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 12)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 13)

Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 14)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 15)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 16)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 17)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 18)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 19)Porsche Улаанбаатар: World of W үдэшлэгийн зочид (фото 20)

 

 

цааш үзэх