Хайх

Батлагдсан: Гол мөрөн, далай тэнгистэй ойр байх нь эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөөтэй

Батлагдсан: Гол мөрөн, далай тэнгистэй ойр байх нь эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөөтэй

Хүн бүрт байдаг тайван зан төлөв усны дэргэд илүү илэрдэг

Text: Бюро 24/7


Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн усыг анагаах увдистай хэмээн итгэн эмчилгээ, сувилгаанд ашиглаж иржээ. Тухайлбал Эртний Ромд халуун ваннд орох нь эмчилгээний чухал хэсэгт тооцогддог байсан бол дорнын анагаах ухаан болон Аюрведа буюу эртний Энэтхэгчүүдийн эрүүл амьдрах хэв маягт усан эмчилгээг чухалчлан үздэг байжээ.

Өнөө цагт ч далайн эрэг дээр амран серфинг хийж, далайн гүн рүү шумбах нь тансаг амралтын нэгд тооцогдож, ус эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд баталж байна.

Тодруулбал Кембриджийн их сургуулиас явуулсан судалгаанд далай тэнгис, гол мөрний ойролцоо оршин суудаг хүмүүс илүү тайван, аз жаргалтай байдаг нь ажиглагдсан бол усан спортоор хичээллэх нь дархлааг сайжруулж, стресс багасгахын зэрэгцээ эд эсийг бусад спортоос илүү сэргээдэг ажээ.

Усны давуу талыг дэлгэсэн судалгааны ажлуудаас хамгийн алдартай нь далайн биологич Уоллес Ж.Николсийн "Blue Mind" ном ба энэхүү номонд хүн бүрийн сэтгэл дотор амар амгалан, эв нэгдэл, аз жаргал, сэтгэл ханамжийг эрэлхийлсэн зан төлөв оршдог ба энэ нь усны дэргэд байхад илүүтэй илэрдэг хэмээн онцолсон байдаг. Энэ номонд бичсэнээр усны урсгалыг сонсож, ширтэх нь тархинд дээд зэргийн амралт болдог гэнэ.

Энэ нь далай тэнгис, гол мөрөн зэрэг зөвхөн байгалийн тогтоцтой усыг хамарсан ойлголт биш бөгөөд усан санд сэлэх, шүршүүрт орох, тэр ч бүү хэл далай тэнгисийн гэрэл зургийг ширтэх, Youtube дээрх давлагаан чимээг сонсоход хүртэл эерэгээр нөлөөлдөг болохыг онцолсон байна.

 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх