Хайх

Бясалгал хийх зургаан шалтгаан

Бясалгал хийх зургаан шалтгаан

Хамтраарай!


Зураг: Buro 24/7 Russia

Бясалгал хийх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг хүн бүр өөр, өөрөөр ойлгодог. Тэгвэл Бюро 24/7-гийн нийтлэгч, "How to be green" сайтыг үүсгэн байгуулагч, эрүүл хооллолтын идэвхтэн Александра Новикована танд энэ тухай өөрийнхөөрөө тайлбарлаж байна

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх боллоо. Ингэх нь жимс уудаг цэвэрлэгээний эмчилгээ хийхтэй нэгэн адил загварлаг зүйл болж хувирчээ. Лондонгийн органик кафе болон жимсний бааруудын байнгын үйлчлүүлэгчийн хувьд би нэг биш удаа хажуу ширээний хүмүүсийн сохирхолтой яриаг чагнан сонсоход тэд "Чи Headspace гэдэг аппыг суулгаж амжсан уу?" эсвэл "Экхарт Толлегийн ямар номыг чи одоо уншиж байна вэ?" гэж ярьдаг.

Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий:

1. Аз жаргал. Бясалгал эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Энэ нь бид, тархины урд дунд хэсгийнхээ "төвийн Би" гэх цэгийн мэдрэмжүүддээ нэг их анхаарал тавьдаггүйг илэрхийлдэг. Айдас, түгшүүр болон сэтгэл уналтанд яг үнэндээ тайван ба хөнгөн ханддаг гэсний үзүүлэлт юм.

2. Эрүүл мэнд. Байнгын бэлтгэл дархлааг сайжруулдаг ба өвчнийг намдааж эсийн түвшин дэх үрэвслийг бууруулахаас гадна Герберт Бенсоны судалгаагаар толгойн өвдөлтийн давталтыг 35 хувиар багасгадаг юм.

3. Биеэ удирдах чадвар. Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг юм. Саяхны Йельийн Их Сургуулийн хийсэн судалгааг харахад дөрвөн долоо хоногийн анхаарлаа төвлөрүүлэх хичээлийн дараа нийт суралцагчид доторх тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь тамхиа багасгасан ба 35 хувь нь бүр мөсөн татгалзаж чаджээ.

4. Тархи. Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг. Мөн тархины эд эс үржихийн зэрэгцээ эерэг мэдрэмжүүдийг төрүүлж, анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм.

5. Хөдөлмөрийн бүтээмж. Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагжигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшиллдэг юм. Саяхны Psychological Science-ийн хийсэн судалгааны үр дүнгээр хоёрхон долоо хоног бясалгал хийхэд төвлөрөх чадамж болон ой тогтоолтыг сайжруулахын зэрэгцээ шалгалтын үеэрх анхаарал сарнилтыг алга болгосон байна.

6. Нийгмийн амьдрал. Бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүсээ өрөвдөж, санаа тавих ба илүү нийтэч болно. National Institute of Health-ийн судалгааны үр дүн бясалгал эндорфины ялгаруулалтанд нөлөөлдөг ба ингэснээр өөртөө өгөх үнэлэмж ихэсдэг гэжээ. Харин Мадхав Гоялын судалгаа бясалгал депрессний эсрэг эмнүүдээс дутахааргүй үйлчилгээтэй болохыг тодорхойлжээ.

Бясалгал хийх зургаан шалтгаан (фото 1)

Google, Apple, Target гэх мэтийн томоохон байгууллагууд ажлын байрууд дээрээ бясалгалаар хичээллэдэг болоод удаж байгаа юм. Давуу талуудыг шууд шахуу мэдрэх боломжтой. Алдарт Опра Уинфри ч өөрийн 400 ажилтантайгаа өдөр бүр бясалгал хийдэг гэдгээ ингэж тайлбарлажээ.

"Бясалгалаар өөрийн дотоод тайвшралыг олж, төвлөрч болдгоос гадна эргэн тойронд чамаас болон чиний ажлаас илүү чухал зүйлс байгаа гэдгийг ухаардаг. Ингэснээр урьд өмнө нь танд огт байгаагүй маш их эрчим, эрмэлзлэл бий болдог юм. Та манай компанид юу болсон гэж бодож байна. Толгойны өвчтэй байсан хүмүүс түүнээсээ ангижирч, сайн унтдаг болж, хувийн харьцаанууд нь сайжирсан. Миний ганц хүсэж буй зүйл бол энэ дадлагаа өөрийнхөө төлөө өдөр бүр хэрэгжүүлэх. Ингэсэндээ би ганцхан өөрөөсөө гадна илүү олон зүйлсийг мэдэрснээр 1000 хувиар илүү сайхан мэдрэмж авдаг юм"

Опра Уинфри The Dr. OZ Show

Бясалгалын үр дүнг удаан хүлээх хэрэггүй. Би түрүүн зүгээр нэг Экхарт Толлег дурьдаагүй билээ. Түүний "Энэ хоромын хүч нь одоо юм" гэдэг ном нь сонирхолтой хичээлүүд болон хэрэгтэй мэдээллийг агуулах юм. Энэ ном баярлаж, аз жаргалтай байж мөн өөрийн амьдралаа удирдаж чадахад тусалдаг билээ. Англиар ярьдаг хүмүүст утасны анд болох, таны бясалгалын хувийн багш, Headspace апп байна. Та яах вэ, харин би явж дасгалаа хийлээ!

 

цааш үзэх