Хайх

Халуун зуны төгс амттан: Тарвасны зайрмаг

Халуун зуны төгс амттан: Тарвасны зайрмаг

Эрүүл, амттай бас хийхэд хялбар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тарвас бол зуны улиралд идэхэд хамгийн тохиромжтой жимс гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэхдээ зуны халуун өдөр тарваснаас илүүтэйгээр зайрмаг идмээр санагдах үе байдаг шүү дээ. Харамсалтай нь эрүүл хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хэт чихэрлэг, тослог зайрмаг идэхгүйн тулд энэхүү хүслээ тэвчих хэрэг гардаг. Харин бид эрүүл хэрнээ, амттай мөн бэлтгэхэд хялбар тарвасны зайрмаг хийх жорыг та бүхэнд танилцуулж байна.

Ямар бүтээгдэхүүн орох вэ?

Энэхүү зайрмагийг хийхэд заавал зайрмаг хийдэг төхөөрөмж шаардлагагүй бөгөөд танд ердөө холигч байхад л хангалттай. Зайрмагны орцод тарвас, сүү (өөрийн хүслээр хэмжээг тааруулна), ваниль, чимх давс, мөн хүсвэл 1-2 цайны халбага элсэн чихэр (хийхгүй байсан ч болно) орно.

Хэрхэн хийх вэ?

Урьдаас бэлтгэж тавьсан бүх орцыг холигчид хийж холих ба бэлэн болсон зуурмагийг шарах шүүгээний тавганд хийж гурван цаг хөлдөөнө. Дараа нь гурван цагийн турш хөлдсөн зайрмагийг дахин холигчинд хийж хутгаад эргээд хөлдөөгчид нэг цаг байлгана. Ингээд л амны цангаа тайлж, сэрүүцүүлэх амттай зайрмаг бэлэн болох юм.

цааш үзэх