Хайх

Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна

Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна

2017 оны аялал

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын компани болох Four Seasons зочид буудал нь 2017 онд гурван ѳѳр чиглэлд явах хувийн онгоцтой аялал зохион байгуулахаа зарлалаа

Four Seasons зочид буудлаас зохион байгуулж байгаа хоол амтлах аяллын хѳтѳлбѳрийг дэлхийн шилдэг ресторануудын нэг болох Копенхагэнд байршилтай Нома ресторан, болон түүний ахлах тогооч Рене Редзепи гаргажээ.

Аялал гурван долоо хоногийн турш үргэлжлэх бѳгѳѳд аялагчид Ази болон Европ тивийн есөн орны алдартай ресторанууд, ѳвѳрмѳц хоолтой газруудын хоолыг амтлахаас гадна, орон нутгийн жижиг захуудаар ч явах нь. Тэд Тайландын Чиангмай хотын захаар орж сонирхох бол, Флоренц хотын Кьянти дүүрэгт очиж, дарс үйлдвэрлэгчидтэй уулзах юм.

Culinary Discoveries нэртэй уг хөтөлбөрт Чиангмай, Сөүл, Хонг Конг, Токио, Мумбай, Лиссабон, Копенхаген, Флоренц болон Парис хотууд багтаж байна. Мөн Four Seasons зочид буудалд буудаллах, хоолны хөтөлбөрүүд, хот дотор үйлчлэх унаа гээд бүх зардал аяллын хөтөлбөрт багтаж байгаа юм. 2017 оны энэхүү аялал 1350,000 ам.доллароос эхэлж байна.

Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна (фото 1)Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна (фото 2)Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна (фото 3)Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна (фото 4)Four Seasons компани хувийн онгоцтой олон орноор аялан, хоол амтлах аялал зохион байгуулна (фото 5)

цааш үзэх