Хайх

Нью-Йоркийн Jams ресторан дахин нээгдлээ

Нью-Йоркийн Jams ресторан дахин нээгдлээ

Жонатан Ваксманы зоогийн газар

Text: Б.Амина


Зураг:

Маргааш Hью-Йоркчуудад өнгөрснийг санагдуулам шинэ Jams ресторан 1 Hotel Central Park буудалд нээлтээ хийнэ

Ваксманы зоогийн газарт тэртээх 1984 оны үед Энди Уорхол болон сэтгүүлч Энди Руни байнга зочилдог байлаа. Торгон барын зургуудаа 25 мянган доллараар талх шиг зарж чаддаг байсан Энди Уорхол байнгын зочин гэхээр л тэнд хүмүүс хуйлран ирдэг байсан цаг үе бий. Гэвч нэгэн зэрэг олон төсөл эхлүүлсэн  Ваксман бүх ажлаа хянаж чадахгүйд хүрч зарим нэгэнд нь салах ёс гүйцэтгэсэн юм. Удалгүй АНУ-д болсон 1987 оны хөрөнгийн биржийн уналт ресторан бүрийг хүнд байдалд оруулаад өнгөрчээ. 

Нью-Йоркийн Jams ресторан дахин нээгдлээ (фото 1)

Өнөөдөр харин Ваксман тэдгээр муу дурсамжуудаа мартаж, бүх л сайхан цаг үеээ сэргээн амилуулж дахин оргил өөд мацахыг хүсчээ. Маргааш шинэхэн 1 Hotel Central Park буудалд Jams нээгдэж, зочиддоо хуучин хит болж байсан цэсээрээ үйлчилнэ. Тэндэхийн хоол хамгийн гол нь улирлын чанартай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ажээ. 1980-аад онд Ваксманы нэрийн хуудас болж байсан гайхамшигт амтуудыг эргэн авчирсан цэсэнд: утсан яргай загас, цөцгий болон түрс, улаан перцтэй бин чимэг болж өгсөн. Хан боргоцой, амтат гоньдтой утаж шарсан сэлмэн хошуут загас, Милан маягийн гахайн мах болон тогоочийн нэрийн хоол гээд энд амталж үзэх зүйл олон бий.

Нью-Йоркийн Jams ресторан дахин нээгдлээ (фото 2)

Jams ресторан цэсэндээ мөн өлөөний цай оруулахаа мартсангүй. Олон үндэстний хэв шинжтэй, Япон болон Нью-Йорк маягийн утсан яргай загас, омлетыг өглөөний цайндаа захиалж болно. 

цааш үзэх