Хайх

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд

Гудамжны хоолны 7 зугаатай газар

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Энэ арванхоёрдугаар сард Токио руу ажил амралтаар явах гэж байгаа, эсвэл Японд амьдардаг хүмүүст очиж сонирхож үзэх долоон сонирхолтой газар санал болгъё

Якимо
Хуучинсаг байдал: Энд маш хуучин харагдах тэргэнцэр болон жижиг ачааны фургонд нүүрсэн дээр шарсан булцуутай амтат төмсийг зарж зогсох настай эрчүүдийг та олж болно. Японы өмнө зүгт амтат төмсний тариалан цагаан будааны тариалангаас дутахааргүй чухал ач холбогдолтой ажээ. Тэндээс гарсан амтат төмсөөр хийсэн "якимо" буюу "шарсан төмс" гэх хоолны төрөл япон даяар тархаж, алдаршжээ. Энэхүү тэргэнцрүүд бол эрт цагт японы уламжлалт газар тариалан хэрхэн явагддаг байсны тод илрэл болох зүйл юм. Хэдий япончууд уламжлалдаа үнэнч хүмүүс гэдгийг бид мэдэх ч одоо тэнд хуучны зүйлс хэрэглэх нь тун цөөрчээ. Тиймээс та энэ төмснөөс амтлаад үзээрэй.

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд (фото 1)
Төмөр замын хоол
Гинза болон Симбаси дүүргүүдийн хязгаар болох Синкансен дахь хурдны галт тэрэгний замын гүүрэн дор нэгэн хөгжилтэй хоолны газар бий. Гаднаас нь харахад энэ газар хуучны тоосгон ханан дунд байрладаг, нарийнхан гарцтай ба галт тэрэгнүүдийн хүчит чичиргээнд дэнжигнэсэн байдалтай угтана. Энэ сонин ахуй нь харанхуй, бөглүү сэтгэгдэл төрүүлж "Нирвана" кинонд гардаг Бомбей хотыг санагдуулна. Гэвч энд хүмүүс байнга чихэлдээнтэй байх ба гарцны хоёр талаар, гүүрний аркан дор олон хоолны газрууд байрлажээ. Шар айраг болон дөрвөлжин модон аяганд өгдөг саке зардаг энгийн жижиг архины мухлагууд ч мундахгүй олон байгаа. Хэрэв та энд ирвэл төлбөргүй зуушнуудыг нь авахгүй гэж сануулах хэрэгтэй. Учир нь тэд дараа нь түүнийгээ таны төлбөр дээр нэмсэн байх болно шүү. Энд гоймонтой шөл болон баншны газрууд олон ба танд шарсан "гиоза-банш", гахайн махтай амтат шөл сонгохыг санал болгоё. Бусад газар нь загасан тефтель, тахианы махан хоолнуудтай бөгөөд та хүсвэл бүр халимны мах ч олдоно. Харин анх халимны мах идэж үзэхээр сонирхож буй бол танд л гэж зөвлөхөд халимны махаар хийсэн сашими нь л амттай болдог. Харин бусад төрлийн хоол нь онц биш байж мэднэ шүү.


Такояки
Энэ бол нийслэл хотын хамгийн гайхалтай хоолны төвүүдийн нэг ба эндээс гуриланд бүрж, тослог болгохын тулд майонез нэмэн цагаан гаа, загасны үүрмэгээр амталсан наймаалжны хэрчмүүд бий. Такоякигийг хаа сайгүй зардаг ч бид танд зөвхөн чимээ шуугианы төв болох Шибуяа дүүрэгт очиж идэхийг зөвлөж байна.

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд (фото 2)
Сүши дон
Энэ бол залхуу сүши. Нэг аяга будаан дээр хэдэн төрлийн түүхий загасны мах тавьсан байвал та түүнтэй таарлаа гэсэн үг. Үүнтэй адил түүхий загасаар хийсэн хоолнуудын хамгийн шилдэг газар бол Цүкизи зах. Бүр тодруулж хэлвэл захыг Санчир гарагийн цагираг шиг тойрсон жижиг мухлагууд нь маш онцгой. Харин зах уруу нь орох тийм ч амар зүйл биш. Үүний тулд өглөөний дөрвөн цагт босч дараалалд зогсох шаардлагатай. Хэдий тэгж хичээлээ ч гэсэн далайн амьтдыг наймаалах үйлдлийг үзэж сонирхоход цөөн хүн л оруулдаг, бараг жуулчдад хаалттай учраас таны аз таарахгүй байх магадлалтай. Харин гадна талын лангуунууд бол бүгдэд нээлттэй. Танд энд ирээд шинэхэн туна загастай сүши дон идэхийг зөвлөе. Энэ хоолыг хийхдээ махны олон талаас нь өөр зүсэлтээр хэрчиж бэлдсэн байх ба амт нь хоорондоо маш их ялгаатай юм билээ. Ихэнх мухлагуудад ороход ахлах тогоочийн сүши доныг танд санал болгох ба үүнд санаанд оромгүй олон төрлийн загас, далайн амьтдын махан цуглуулга байдаг. Харин авч явахаар бол "донбүри" буюу олон төрлийн далайн бүтээгдэхүүнтэй будааны бөмбөлөг сонгоорой. Үүнийг Цукизид бүр аврага том хэмжээтэй хийдэг юм билээ.

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд (фото 3)
Күсияки
Жижиг шорлогнууд. Нөгөө л Цүкизи зах дээр төрөл бүрийн "якитори" зардаг арав гаруй газар байгаа. Жишээ нь, "Акичикү" нэртэй газар чихэрлэг өтгөн сүмстэй үхэр, гахай болон тахианы махан шорлог хийдэг. Түүнчлэн могой загасаар хийсэн "күсияки" маш амттай ба үүнийг нэг бол будааны дарс ба сахартай сүмсээр бүрхсэнээр эсвэл давс цацсан хоёр янзаар авч болно. Күсиякиг хотын өнцөг бүрт олон янзаар гаргадгаас хамгийн түгээмэл нь тахианы махан эсвэл дотор махан төрлүүд юм. Ийм күсиякиг "якитори" гэж нэрлэдэг ба хамгийн хялбархан олддог хоол билээ.


Таяки
Орчуулбал "шарсан хэлтэг загас" гэх боловч яг үнэндээ энэ бол загас биш харин бялуу юм. Гурилаар хийсэн хэлтэг загасны хэлбэртэй Таякиг хийхдээ Японы бүх нарийн боовонд ордог чихэрлэг вандуйн сүмсээр бүрсэн байдаг. Таякиг төмөр замын буудлуудын ойролцоох нарийн боовны мухлагуудаар, олон км үргэлжлэх газар доогуурх гарцуудад болон олон хөлийн, зугаа цэнгээний газруудад зарж байгаа. Нэг ёсондоо нөгөө л Шибуяа гэсэн үг шүү дээ.

Токиог амтлах сонирхолтой гудамжны хоолнууд (фото 4)
Лапша-гоймон
Хоёр гуравхан суудалтай жижигхэн гоймонгийн мухлагуудад гудамжны хоолны хамгийн энгийн болон бэлэн хэлбэр байдаг. Тэд төмөр замын буудал, газар доорх гарц, гүүр гэх мэт аливаа барилга, байгууламжийн дэргэд бяцхан орон зайгаа эзлэн оршино. Хэрэв та ийм газар очвол маш их хоол захиалах ёстой шүү. Энгийн Япон хүн гоймонгийн газар 500 гр хэмжээтэй ганцхан таваг хоолны төлөө ордоггүй. Тэд энд орохдоо нэг аяга мах, ногоо болон өндөгтэй өтгөн гоймонгийн шөл авахаас гадна нэг, хоёр порц гахайн махтай гиоза-банш, салат, хэдэн аяга шар айраг, цай захиалах ба ганц нэгэн рюмка саке ч авдаг байна.

цааш үзэх