Хайх

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу

Buro Canteen

Text: Б.Энхжин


Зураг:

Хэрвээ та бяслагтай бялуу одоо хэнд ч гайхалтай санагдахгүй гэж бодож байвал ногоон цайтай, бөөрөлзгөний сүмстэй бялуу амсаж үзэхийг Buro Canteen-ы тогооч Дмитрий Беляев санал болгож байна

Үүний нууцад тийм их зүйл байхгүй ч гэсэн ногоон цайтай бяслагтай бялууг эхний оролдлогоор л төгс хийх магадлал тун өндөр. Buro Canteen-ы зочид энэхүү амттанг өөрөө хийж үзэх эхний шалтгаан бол маш амархан хийж болно. Хоёрдугаарт та сайн нарийн боовчны хичээлд долоо хоног суусан мэт чадварлаг амттан бүтээх болно. Дээр нь гаднах байдлаасаа дутахааргүй амттаныг хийж найз нөхдөө дайлах сайхан биш гэж үү?

Ногоон цайтай амттаны маань гол нууц нь мэдээж хэрэг ногоон цай. Гэхдээ ямар нэгэн ногоон цай биш матча* сортынх байх хэрэгтэй юм. Энэ төрөл нь тийм ч түгээмэл биш бөгөөд хэрэв олдохгүй байвал санаа зовох хэрэггүй. Үүний оронд "цэцгэн" бүтээгдэхүүнийг туршиж үзэхийг Беляев зөвлөж байна. Жишээ нь гол орцонд орж байгаа бөөрөлзгөний сүмсийг карамелийн оронд ашиглаж болох юм. Одоо дараагийн үе шатууд руу орцгооё.

Хийх амттан: Бөөрөлзгөний сүмс, ногоон цайтай бяслагтай бялуу

Гурван хүний амттанд: Урьдчилан бэлтгэж дэвтээсэн 5 гр цэлцэгнүүр, 170 гр филадельф бяслаг, 50 гр элсэн чихэр, 50 мл цөцгий (33% тослогтой), 2 гр матча ногоон цай, 10 гр масло, 50 мл ус, 30 гр шоколадтай жигнэмэг, 60 мл грек тараг (10% тослогтой).

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 1)

Хийх арга: Шоколадтай жигнэмэгээр (Oreo байвал сайн) амттаныхаа суурийг нь хийнэ. Жигнэмэгээ холигчинд хийн нунтаг болгоод хайлуулсан маслотойгоо холино. Үүнийг тусгай хэвэнд ойролцоогоор 2 см өндөртэй хийж, дараа нь хөргөгчинд байлгаснаар бялууны суурь сайтар бэхжих юм.

Бяслаг, тараг, элсэн чихэр, тос болон энэхүү хольцонд бага зэрэг ногоон өнгө оруулах матча ногоон цайг тусад нь холино. Матча ногоон цай нь мөн гол амттанд сэргээсэн, бага зэрэг сэнгэнэсэн амтыг оруулж өгч байгаа юм. Дээр дурьдсан бүгдийг холигчинд хийгээд, дээрээс нь бага зэрэг халаасан цэлцэгнүүрээ нэмж бүгдийг хэвэндээ хийж хөргөгчинд нэг цаг байлгахад хангалттай.

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 2)Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 3)

Одоо гол чимэглэл болох үртэй чипсээ бэлдэцгээе. Цөцгийн тосон дээр бага зэрэг элсэн чихэр хайлуулан дээрээс нь бурам болон хар, цагаан үр нэмнэ. Болсон хольцоо илгэн цаасан дээр асган 170 градусын шарах шүүгэнд хийгээд 10 минутын дараа гаргаад хөргөнө.

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 4)Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 5)Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 6)

Үйлчилгээ: Хөргөсөн бялуугаа тавган дээр тавиад, үртэй чипсээр чимэглэж бөөрөлгзгөний сүмсээ нэмнэ. Ингээд л бэлэн боллоо.
* Матча ногоон цай- японы нунтаг ногоон цай. Японы амттан болон ногоон цайтай зайрмаганд өргөн хэрэглэдэг.

Тогооч Дмитрий Беляевын ногоон цайгаар амталсан бяслагтай бялуу (фото 7)

цааш үзэх