Хайх

2016 оны хамгийн гайхалтай сансрын гэрэл зургууд

2016 оны хамгийн гайхалтай сансрын гэрэл зургууд

Wired сэтгүүлийн сонголт

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жил сансар судлалын салбарт олон онцлох үйл явдлууд болж өнгөрсөн. Бархасбадь гарагийг судлах зориулалттай "Juno" сансрын нисэх аппаратыг хөөргөж, SpaceX компанийн Falcon 9 пуужин амжилттай газардаж, Proxima Centauri тойрог зам дээрх шинэ экзо гараг нээж олсон гээд 2016 он амжилт ололтоор дүүрэн байлаа. Ямартаа ч та сансар огторгуйн үзэсгэлэнг мэдрэхийн тулд заавал сансарт нисэх албагүй. Wired сэтгүүлийн сонгосон эдгээр зургуудыг үзэхэд л хангалттай юм. Эдгээр гайхалтай зургууд нь сансар судлалын гэрэл зургууд ямар гайхалтай хөгжиж, өндөр чанартай болсон бэ гэдгийг илтгэх болно. Огторгуйн уудамд түгсэн сая, сая оддын бөөгнөрөл бүхий галактикуудын өнгө, хэлбэр дүрс зэрэг нь өөрийн эрхгүй энэ бүхнийг бүтээгч, их тэсрэлтийг үүсгэгч анхдагч хүч юу байсан юм бол гэх сониуч асуултыг төрүүлдэг юм. 

цааш үзэх