Хайх

2018 оны “Ертөнцийн мисс”-ийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

2018 оны “Ертөнцийн мисс”-ийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Бангкок хотод гоо бүсгүй шалгаруулах "Ертөнцийн мисс 2018" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт явагдаж, ялагчаар Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грэй тодорлоо. Үүнийг тохиолдуулан бид түүний тухай мэдэх хэрэгтэй таван сонирхолтой баримтыг танилцуулж байна.

Энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй

2018 оны “Ертөнцийн мисс”-ийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Өдгөө 24 настай Катриона Грэй нь "Ертөнцийн мисс" цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Өмнө нь тэрээр "Филиппиний ертөнцийн мисс 2018", "Филиппиний дэлхийн мисс 2016" тэмцээнүүдийн ялагч болж байсан удаатай.

Тэрээр Шотланд ба Филиппин гаралтай

Катрионагийн эцэг нь Шотланд гаралтай Австрали улсын иргэн бол ээж нь Филиппин бүсгүй юм. Гоо бүсгүй Австрали улсад төрсөн бөгөөд түүнд эцгийнх нь эмээгийн (Шотландаас цагаачилсан) нэрийг өгчээ.

Катриона Берклигийн хөгжмийн коллежийг төгссөн

 

 

Катриона Грэй Бостон дахь Берклигийн хөгжмийн коллежийг дүүргэсэн бөгөөд хөгжмийн онолоор дипломоо хамгаалжээ.

Тэрээр Чой Кван Догийн хар бүстэй

Гоо бүсгүй бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Тэрээр зүгээр ч нэг хичээллээд зогсохгүй Чой Кван Догийн хар бүсийг эзэмшдэг аж.

Тэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг

Катриона Грэй нь хэвлэлийн эрх чөлөө, #MeToo хөдөлгөөн болон каннабисыг хуульчлахыг дэмждэг. Энэ талаар тэрээр "Би марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар бус зөвхөн эмчилгээний зорилгоор хуульчлахыг дэмждэг. Бүх зүйл хэмжээ хязгаартай байхдаа сайхан" хэмээн хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх