Хайх

2020 оны Олимпийн наадмын медалиудыг 80,000 тонн электрон хэрэгслийн хог хаягдлаар бүтээжээ

Байгальд ээлтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулагчид медалийн дизайныг анх удаа олон нийтэд танилцууллаа. Тодруулбал тамирчдад олгох медалиудыг зөөврийн компьютер, гар утас, зургийн аппарат зэрэг электрон хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулан бүтээсэн байна. Үүний тулд Япон улс даяар 2017 оноос эхлэн бараг 80,000 тонн электрон хэрэгслийн хог хаягдал цуглуулжээ. Тэд цуглуулсан хог хаягдлыг дахин боловсруулж, 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг хүрэл гарган авсан байна.

Медалийн дизайныг Японы дизайнер Жуничи Каванаши боловсруулжээ. Тэрээр медалиудыг эртний Грекийн ялалтын бурхан Никагийн дүрс, Олимпийн бэлгэ тэмдэг болсон таван цагариг, итимацу гэх Японы уламжлалт хээ угалзыг хослуулан чимэглэжээ.

2020 оны Олимпийн наадам долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл Токио хотод зохион байгуулагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх