Хайх

Хотын шинэ өнгө төрх: 3D зургууд

Хотын шинэ өнгө төрх: 3D зургууд

Энэ зун нэмэгдсэн хананы 3D зургууд

Text: Ж.Чинбат


Гурван хэмжээст зураг бүтээгчид өнгөрсөн жил явган хүний зам дээр голчлон зурсан бол энэ жил үзэмжгүй ханануудыг өөрчлөхөөр шийджээ

Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу шинээр нэмэгдсэн найман ширхэг гурван хэмжээст зургуудыг та харж амжсан уу? Эдгээр зургуудыг Монголын дизайн технологийн академийн гишүүн зураач, мэргэжлийн уран бүтээлчид хамтран бүтээжээ. Тэд Улаанбаатар хотоо илүү цэмцгэр, сонирхолтой болоосой гэсэн санаачлагаар граффити бус бодит дүрслэлтэй зургууд зурсан байна. Чингисийн талбай орчим дахь таван зураг байрлаж байгаа ханан дээр өмнө нь хүүхдүүд ердийн саваагүй үгс эрээчсэн байсан бол одоо илүү урлагтай, багахан зайд гүнзгий санаа "суусан" орон зай болжээ. 

Л.Давааням, Ц.Баттөр тэргүүтэй уран бүтээлчдийн зургуудыг Зориг сангийн баруун тал, Хангарьд ордны дэргэд, Хүүхдийн урлан бүтээх төвийн шат, 13-р хорооллын автобусны буудлын дэргэдээс олж үзэх боломжтой.
"Хотын төв зам дагуу байгаа үзэмжгүй хэсгийг шинэчилж, олон нийтийн сонирхлыг татах, фото зураг даруулах боломжтой газар шинээр бий болгохыг хотын захиргаанаас дэмжиж байгаа" гэж зураач Л.Давааням хэллээ.
Цаашид иймэрхүү хотын өнгө үзэмжгүй хэсгүүдийг шинэчилж, сонирхолтой, шинэ хэв маягаар орчноо өөрчлөх хүсэлтэй хүмүүстэй эдгээр уран бүтээлчид дуртайяа хамтран ажиллах юм байна.

цааш үзэх