Хайх

Агуу эмэгтэйчүүдээс сэдэвлэсэн Барби хүүхэлдэйнүүд худалдаанд гарна

Агуу эмэгтэйчүүдээс сэдэвлэсэн Барби хүүхэлдэйнүүд худалдаанд гарна

Үлгэр дууриалал эмэгтэйчүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Mattel компани "Inspiring Woman" буюу "Урам зориг өгөх эмэгтэйчүүд" нэртэй цуврал Барби хүүхэлдэйнүүд гаргасныг Huffington Post сонин мэдээллэж байна. Тун удахгүй дэлхийн өнцөг бүрт суугаа бяцхан хүүхдүүд зураач Фрида Кало, нисгэгч Амелия Эрхарт, физикч Кэтрин Жонсон гэх зэрэг агуу эмэгтэйчүүдээс сэдэвлэн бүтээгдсэн Барби хүүхэлдэйнүүдээр тоглох боломжтой болох нь ээ.

Хүүхэлдэй бүр тухайн эмэгтэйн талаарх богино мэдээллийн хамтаар борлуулагдах болно. Тухайлбал Эрхарт бол Атлантын далайг гаталсан анхны нисгэгч эмэгтэй юм. Фрида Кало бол улс төрийн идэвхтэй байр суурьтай, урлагийн өвөрмөц хэв маягтай зураач. Харин Кэтрин Жонсон бол АНУ-ын сансар судлал болон сансрын ач холбогдолтой хөтөлбөрүүдэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Мөн 1969 онд NASA-д зориулан Аполло 11 нислэгийн сар луу хүрэх тойрог замыг тооцоолсон гавьяатай эрдэмтэн юм.

"Барби хүүхэлдэйгээр тоглодог бяцхан охид үүгээр дамжуулан олон төрлийн мэргэжил байдгийг олж мэддэг. Тийм ч учраас бид одоо бодит амьдрал дээрх үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийг харуулж, хүн бүр зорьсондоо хүрэх бүрэн боломжтой гэдгийг сануулах гэсэн юм" хэмээн компанийн дэд ерөнхийлөгч Лиза Макнайт ярьжээ.

Агуу эмэгтэйчүүдээс сэдэвлэсэн Барби хүүхэлдэйнүүд худалдаанд гарна (фото 1)

Үүнээс гадна компани "Shero" нэртэй орчин цагийн 14 гайхалтай бүсгүйчүүдээс санаа авсан тусгай цуврал гаргасан байна. Уг цувралд Олимпын аварга Хлои Ким, "Wonder Woman"-ы найруулагч Патти Женкинс, найруулагч Ава Дюверней, жүжигчин Эми Россум, зэрлэг байгалийн хамгаалагч Бинди Ирвин, балетчин Мисти Коупленд гэх зэрэг алдарт эмэгтэйчүүдтэй ижилхэн дүр төрхтэй Барби хүүхэлдэйнүүд багтжээ.


"Inspiring Woman", "Shero" цувралууд хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх