Хайх

Алдарт физикч Стивен Хокинг таалал төгслөө

Алдарт физикч Стивен Хокинг таалал төгслөө

76 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн онолын физикч, дэлхийн шинжлэх ухааны салбарын нөлөө бүхий эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа Кембриж дэхь гэртээ таалал төгссөн гэдгийг түүний гэр бүлийн гишүүд лхагва гарагийн өглөө мэдэгджээ.

Түүний хүүхдүүд болох Люси, Роберт ба Тим нар "Хайрт аав маань өнөөдөр таалал төгссөнд бид гүнээ харуусаж байна. Тэр маш агуу эрдэмтэн, гайхамшигтай хүн байсан. Түүний өв, бүтээсэн зүйлс нь цаашид маш олон жилийн турш үе дамжин үлдэх болно" гэж албан ёсны мэдэгдэлдээ бичжээ.

Дэлхийн хамгийн алдартай онолын физикчдийн нэг болох Стивен Хокингийн сансар судлал, квант физикийн талаар хийсэн маш олон судалгааны ажлууд нь өнөө цагийн шинжлэх ухааны салбарт маш том хувь нэмрийг оруулсан юм.

Тэрбээр хэд, хэдэн шинжлэх ухааны ном бичсэнээс хамгийн алдартай нь орчлон ертөнцийн гарал үүсэл, хар нүх болон бусад олон сонирхолтой сэдвийг хөндсөн "A Brief History of Time" гэх бүтээл юм. Уг ном нь 1988 онд хэвлэгдэн гарснаасаа хойш 20 жилийн дотор 10 сая хувь борлогдож, дэлхийн 40 хэл дээр орчуулагдсан байдаг.

цааш үзэх