Хайх

Александр МакКуины Лондон дахь пентхаус 10,6 сая доллараар худалдаалагдана

Александр МакКуины Лондон дахь пентхаус 10,6 сая доллараар худалдаалагдана

545 м2 талбайтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт дизайнер энэхүү пентхаусыг 2009 онд худалдан авч байжээ

Нийт 545 м2 талбайтай энэхүү пентхаус нь Лондон хотын Мейфэр дүүргийн Данрейвен-стрит гудамжинд байрладаг. Александр МакКуины энэ байр дотроо хэд, хэдэн унтлагын өрөө, гантиг чулуугаар бүрхсэн угаалгын өрөө, 10 хүний багтаамжтай хоолны өрөөтэй. Мөн бүх өрөөний хананд дизайнерын хамгийн алдартай бүтээлүүдийн зураг болон олон тооны толь өлгөөтэй байгаа. Бас пентхаусын дээвэр дээр ногоон байгууламж бүхий тагттай ба эндээс хотын дүр зураг гайхалтай харагдана.

Мөн Александр МакКуины амьдарч байсан энэхүү пентхаус нь 1897 оны хуучны барилгын нэгэн хэсэг гэдгээрээ  онцлогтой.

цааш үзэх