Хайх

Amazon өөрийн гараар барих боломжтой байшин худалдаанд гаргалаа

Amazon өөрийн гараар барих боломжтой байшин худалдаанд гаргалаа

Барьж дуусахад ердөө найман цагийн хугацаа шаардана

Text: Buro.Mongolia


Amazon худалдааны сайт Америкийн Allwood компанитай хамтран барьж дуусгахад ердөө найман цагийн хугацаа шаардагддаг, DIY байшин худалдаанд гаргалаа. Өөрөөр хэлбэл энэхүү байшинг барилгачны тусламжгүйгээр өөрийн гараар барих боломжтой гэсэн үг юм. Нийт 16 м.кв талбайтай энэхүү байшингийн үндсэн хэсэг болох шилэн ханатай тасалгааг зочны өрөө, ажлын өрөө гээд ямар ч байдлаар тохижуулах боломжтой бол үлдсэн талбайг амралтын хэсэг болгон тохижуулахад тохиромжтой билээ. Материалын хувьд дээд зэргийн скандинав мод болон шилээр хийгдсэн ба 7,250 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм.

Сонирхуулж хэлэхэд Allwood компани өөрийн гараар барих боломжтой зуслангийн байшин, саравч, модон саун, хүүхдийн модон байшин зэргийг санал болгодог байна.

Amazon өөрийн гараар барих боломжтой байшин худалдаанд гаргалаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх