Хайх

Apple компани энэ сард багтаж шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Apple компани энэ сард багтаж шинэ бүтээгдэхүүн танилцуулна

Арга хэмжээний хүрээнд шинэ стриминг үйлчилгээ танилцуулах магадлалтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ 3-р сарын 25-нд Купертинод зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар тэдний сэтгүүлчдэд илгээсэн урилгаас тодорхой болж байна. Гэхдээ урилгад яг ямар бүтээгдэхүүн танилцуулахаа дурдаагүй бөгөөд зөвхөн "It's show time" (Шоуны цаг ирлээ) гэсэн учир битүүлэг бичиг л байжээ. Үүнээс улбаалж Apple өөрсдийн гэсэн шинэ стриминг үйлчилгээ танилцуулах магадлалтай гэсэн таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлээд байгаа аж.

Мөн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид шинэ процессортой iPad Mini 5, хар өнгийн сонголттой хоёр дах үеийн Airpods 2, нэгэн зэрэг олон төхөөрөмж цэнэглэх боломжтой AirPower цэнэглэгчтэй танилцах өндөр магадлалтай байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх