Хайх

Аялахад хамгийн тохиромжтой орнуудын жагсаалт гарлаа

Аялахад хамгийн тохиромжтой орнуудын жагсаалт гарлаа

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн эдийн засгийн форум 2019 онд аялахад тохиромжтой улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Олон улсын аялал жуулчлалын өрсөлдөөний чадварын тайланд (Travel & Tourism Competitiveness Report) дурдагдсанаар энэ жил аялахад хамгийн тохиромжтой улсаар Испани шалгарсан байна.

Мэргэжилтнүүд энэхүү жагсаалтыг гаргахдаа нийт дэлхийн 140 орныг хамруулсан бөгөөд үүнд тухайн улсын байгалийн болон соёл урлагийн нөөцийн хүртээмж, дэд бүтэц, эдийн засгийн үзүүлэлт зэргийг тооцоолон боловсруулжээ. Рейтингийн хоёрдугаарт Франц, удаах байранд Герман улс бичигдсэн бол эхний таван байранд Япон, АНУ багтаж чадсан байна. Харин манай улс дэлхийн 140 орноос 93-р байранд жагсжээ.

Жагсаалтыг тэргүүлсэн Испани улс олон янзын урлаг соёлын арга хэмжээнүүд, нарлаг далайн эргүүд, хөл хөдөлгөөнтэй хотуудаараа онцгойрсон хэмээн Дэлхийн эдийн засгийн форум шийдвэрээ тайлбарласан байна.

Тэгвэл эсрэгээрээ аялал жуулчлалд хамгийн тохиромжгүй улсаар Йемен тодорчээ.

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс

1. Испани
2. Франц
3. Герман
4. Япон
5. АНУ
6. Их Британи
7. Австрали
8. Итали
9. Канад
10. Швейцар

Аялахад хамгийн тохиромжгүй 10 улс

1. Йемен
2. Чад
3. Либери
4. Бурунди
5. Конго
6. Мавритани
7. Ангол
8. Хаити
9. Буркина Фасо
10. Сьерра Леоне

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх