Хайх

Берлинд дөрвөн сая долларын үнэтэй алтан зоос алдагджээ

Берлинд дөрвөн сая долларын үнэтэй алтан зоос алдагджээ

100 кг жинтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Хатан хаан II Элизабетын дүртэй, нэг сая долларын дэвсгэрт бүхий алтан зоос Берлинийн Боде музейгээс алдагджээ. Анх Канадад 2007 онд дэлдүүлсэн, "Аварга агч модны навч" гэх хочтой энэхүү алтан зоосыг 24 каратын 100 кг цэвэр алтаар цутгаж хийсэн бөгөөд өнөөдрийн алтны ханшаар дөрвөн сая долларын өртөгтэй зоос юм байна. Харамсалтай нь зоосыг Берлинийн цагаар Даваа гарагийн 03:30 минутанд хулгайлсан ба хэрэгтнүүд яаж аюулгүйн дохиоллыг давж, хагас метр өндөртэй зоосыг авч явсан нь тодорхойгүй байгаа аж.

Энэхүү зоос нь 3см өргөнтэй, 53см-ын диаметртэй, нэг хүн ганцаараа авч явах боломжгүй бөгөөд цагдаа нар хэрэгтнүүд цонхоор авч зугатсан байх гэж таамаглаж байна. Берлинийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Reuters агентлагт хэлэхдээ "Бидэнд байгаа мэдээллээс харахад хулгайч, эсвэл хулгайч нар музейн арын цонхыг нээж ойролцоох галт тэрэгний буудал руу зугатсан ул мөр олдсон. Тэд музей болон зоос байршдаг үзэсгэлэнгийн танхим руу орох арга замаа маш сайн төлөвлөсөн байна" гэж өгүүлжээ.  

Энэхүү зоосыг хадгалж байсан Боде музей нь нийт 540,000 гаруй үзмэртэй боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ганцхан "Аварга агч модны навч" хочтой энэхүү зоос л алдагдсан гэж мэдээллэж байна.

цааш үзэх