Хайх

Бейонсе хоёр ихэр хүүхэд төрүүллээ

Бейонсе хоёр ихэр хүүхэд төрүүллээ

Баяр хүргэе!

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Бейонсе ба түүний нөхөр Jay-Z нар хоёр ихэр хүүхэд өлгийдөн авч, гурван хүүхдийн эцэг эх боллоо. Тэдний том охин Блю Айви 2012 онд төрсөн гэдгийг та санаж байгаа байх.

Бейонсе дахин бие давхар болсон нь 2017 оны хоёрдугаар сард олон нийтэд ил болсон. Дуучин бүсгүй бүл нэмж буйгаа өөрөө мэдэгдэж, тусгай зураг авалт хийж байсан юм.

Тэрээр бие давхар байх хугацаандаа Coachella хөгжмийн наадам дээр дуулах ёстой байсан ч тоглолтоо цуцласан юм. Гэхдээ Бейонсе "Грэмми-2017" шагнал гардуулах ёслол дээр Ошун гэх африкийн бурханы дүрээр тайзан дээр гарч ирэн шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ.

 

 

цааш үзэх