Хайх

Брэд Питт яагаад Анжелина Жолигоос салсан тухайгаа хуваалцжээ

Брэд Питт яагаад Анжелина Жолигоос салсан тухайгаа хуваалцжээ

The New York Times сонинд өгсөн ярилцлага

Text: Buro.Mongolia


Зураг: W Magazine

Жүжигчин Брэд Питт сүүлийн жилүүдэд "Once Upon a Time in Hollywood", "Ad Astra" зэрэг фестивалийн түвшний кинонуудад тоглон, карьерын хувьд асар амжилттай явж, gym-д хичээллэн ерөнхийдөө эрүүл, эерэг хэмнэлээр амьдарч байгаа билээ. Гэхдээ тэрээр энэ амьдралын хэв маягт шилжих гэж багагүй хичээл зүтгэл гаргах болсон тухайгаа The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2016 онд Брэд Питт, Анжелина Жоли нар 11 жилийн турш хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргасан нь дэлхий нийтийг цочирдуулахаас гадна салалтын учир шалтгааныг тааварлахад хүргэсэн юм. Тухайн үед зарим эх сурвалжууд Брэд Питт архинд донтсон нь Холливүүдийн хамгийн алдартай хосуудыг салахад хүргэсэн хэмээн мэдэгдэж байсан ч тэр албан ёсоор үүнийг хэзээ ч баталж байгаагүй билээ. Харин The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ мэдээлэл үнэн болохыг батлан, өөрийн хувийн амьдралтай холбоотой асуудлуудаа маш илэн далангүй ярьжээ.

Тэрээр "Би бүх зүйлийг хязгаарт нь тулгасан тул архи уухаа зогсоосон" хэмээн архинд донтсон байснаа хүлээжээ. Мөн Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасны дараа Брэд Питт "Alcoholics Anonymous" буюу "Архичид Аминчлахуй" (АА) нийгэмлэгт элссэн бөгөөд 1,5 жилийн турш ижил зовлонтой ч огт танихгүй хүмүүстэй ярилцан туршлагаа хуваалцаж, бие, биенээ дэмжин хамтдаа асуудлаа шийдвэрлэсний үр дүнд архинд донтох өвчнөөсөө ангижирч чадсан байна. Энэ талаар тэрээр "Би тэнд суугаад эрчүүд маш нээлттэй, шударгаар асуудлаа хуваалцаж байгааг сонссон. Би өмнө нь хэзээ ч ийм илэн далангүй зүйлс сонсож байгаагүй. Энэ бол хэн нэгэн биднийг шүүж, шүүмжилдэггүй аюулгүй орчин байсан" гэж туршлагаасаа хуваалцжээ.

Мөн "AA" нийгэмлэгт байсан хүмүүс Брэд Питтийг хүндэтгэж, нэг нь ч түүний өөрийнхөө талаар ярьсан зүйлсийг хэвлэлийнхэнд худалдаагүй гэнэ. "Өөрийнхөө муухай талыг илчлэх нь миний хувьд жинхэнэ чөлөөлөлт болсон" гэж Брэд Питт онцолсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх