Хайх

Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ

Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ

Хамгийн том нэрийн дэлгүүр дотроо


Зураг: Buro 24/7 Russia

Үүсгэн байгуулагчийнхаа нэрээр, дотноор "Thomas" гэж нэрлэсэн Рижент гудамжны хамгийн том дэлгүүртээ Burberry брэнд кафе, шинэ борлуулалтын талбайгаа нээлээ

Burberry загварын ордоны бүтээлч гүйцэтгэх захирал Кристофер Бейли “Бид өөрийн үйлчлүүлэгчдэдээ амрах үедээ Burberry-гийн ертөнцөөс таашаал авах боломжийг хүргэхээр зорьсон” гэжээ. Үнэхээр “Burberry-гийн ертөнц” гэж нэрлэхэд тохиромжтой нь кафений гадна Рижент гудамж дахь энэ газарт гэр ахуй, бичиг хэргийн бараа, цүнх, Лондон хотын газрын зураг бүхий  аян замын хэрэглэлүүд зэрэг маш олон хэрэгтэй зүйлс их юм байна.

Thomas-т мөн нарийн арьсан эдлэл дээр нийлмэл үсгийн дардас хийх үйлчилгээ мөн бий болжээ. Энэхүү үйлчилгээ нэг цагаас илүү удахгүй тул та цагаа кафед нь өнгөрөөж болох юм. Зөвхөн өглөөний кофе уух уу, эсвэл давсалсан яргай загастай шарсан өндөг захих уу гэдэг нь л таны сонголт. Харин сайтар хооллох гэж ирсэн зочдод хясаа, шарсан төмстэй хавч эсвэл өөр нарийн хоолууд бэлдэж өгдөг байна. Захиалгаа хүлээж суухдаа өндөр тааз, даруу тохилог орчинтой энэ газраас Саквиль гудамж уруу харсан цонхоор ширтэн гаднах дүр зургийг таашаан сууж болох юм.

Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ (фото 1)Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ (фото 2)Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ (фото 3)Burberry Лондон хотноо анхны кафегаа нээлээ (фото 4)

цааш үзэх