Хайх

Чингис хаан National Geographic History сэтгүүлийн нүүр хавтсанд гарлаа

Чингис хаан National Geographic History сэтгүүлийн нүүр хавтсанд гарлаа

Мэдлэг бол хүч

Text: Ж.Чинбат


Зураг: National Geographic Magazine

Чингис хааны энэхүү дүртэй хөрөг өмнө нь олон сэтгүүлийн нүүр хавтсан дээр гарсан ч National Geographic History сэтгүүлийн 2015 оны 8, 9 дүгээр сарын дугаарт дахин нийтлэгдлээ

Барууны орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага "Bookazine" буюу танин мэдэхүйн мэдээллийг сэтгүүлийн хэв маягаар хүргэх болсон. Тиймээс цаг хугацааны бус мэдээлэлтэй, шинэ bookazine төрлийн сэтгүүлүүд борооны дараах мөөг мэт олширсон билээ. Саяхнаас National Geographic түүхийн сэдвээр дагнасан National Geographic History гэх шинэ хувилбараа гаргасан юм. Энэ 7-р сард гарсан гуравдах дугаарын нүүр хавтсанд нь Чингис хаан маань заларлаа. Тус сэтгүүлийн эрхлэгч Жон Хэггие эрхлэгчийн захидалдаа "Мэдлэг бол хүч гэдгийг агуу удирдагчид үргэлж мэддэг байсан" хэмээн онцолжээ.
Чингис хаан болон XIII зууны үеийн монголчуудын тухай сэтгүүлийн энэ дугаарт нийт 14 нүүр хуудас мэдээлэл гарсан байна. Өгүүллийн эхэнд Засгийн газрын ордны өмнө заларч буй их хаантаны хөшөөний зургийг ашигласан байна. Мөн "Зүлгэн далай" нэртэй монголын тал нутаг, Бухар, Самарканд хот, Их цагаан хэрмийн фото зураг болон монголчуудыг дүрсэлсэн уран зургуудтай нийтлэгджээ. Ерөнхийдөө энэхүү өгүүлэл нь Чингис хааны талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч болохуйц, аливаа түүхэн эх сурвалжийг үнэн зөвөөр нь ашигласан мэдээлэлтэй гарчээ.