Хайх

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд тодорлоо

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсууд тодорлоо

2019 оны байдлаар

Text: Buro.Mongolia


Нэгдсэн Үндэсний Байгууллага 2019 оны хамгийн аз жаргалтай улсуудыг танилцууллаа. 2019 оны хамгийн аз жаргалтай орноор Финланд улс тодорч, удаах байранд Дани, түүний араас Норвеги, Исланд, Нидерланд, Швейцар, Швед, Шинэ Зеланд, Канад улсууд жагсжээ. 156 орныг хамарсан энэхүү судалгааны үр дүнг тухайн улсын иргэнд оноогдох ДНБ, иргэний эрх чөлөө, эрүүл амьдралын орчин нөхцөл, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг шалгуурууд дээр үндэслэн гаргадаг билээ.

"Финланд улсын ард иргэд өндөр татвар, даатгал төлдөг ч тэр хирээрээ улсын төр засагтаа итгэдэг болох нь ажиглагдлаа. Түүнчлэн улсын иргэдээс гадна тэнд амьдарч буй цагаач иргэдийн аз жаргалын индекс ч бас өндөр үзүүлэлттэй гарсныг онцлох нь зүйтэй. Учир нь Финланд улсын иргэд нэгнийхээ эрх чөлөөг хүндэлж, бие биедээ маш энэрэнгүй ханддаг" хэмээн судалгааны удирдагч, эдийн засагч Жон Хелливел онцолсон юм. Түүнчлэн Швед, Норвеги зэрэг Скандинавын орнууд уг жагсаалтын дээгүүрт бичигдсэн нь тэдний амьдралдаа баримталдаг хюгге, лагом зэрэг философитой нь холбоотой болохыг зарим судлаачид үзэж байгаа юм. Харин Монгол улсын хувьд 156 орноос 83 дугаар байранд жагсжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх