Хайх

Дэлхийн хамгийн том энтертэйнмент цогцолбор Саудын Араб улсад байгуулагдана

334 км² талбайг хамрах цогцолбор

Text: Бюро 24/7


Саудын Арабын нийслэл Рияд хотоос гадна 45 км зайд Qiddiya хэмээх дэлхийн хамгийн том энтертэйнмент цогцолбор байгуулагдахаар болжээ. Нийт 334 км² талбайг хамрах цогцолборын зураг төслийг Копенгаген хотод төвтэй Bjarke Ingels Group архитектурын компани гаргаж байгаа юм. Энэхүү төв нь нийт таван хэсгээс бүрдэх ба цогцолборын эхний хэсэгт резорт, зочид буудал, молл дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах бол “Эко бүс” буюу ногоон байгууламж бүхий хэсэгт гольфын талбай, спорт цогцолбор зэрэг байрлах ажээ. Мөн “Урлаг ба соёлын бүс”-д галерей, театр зэрэг үзвэр үйлчилгээний газрууд нээгдэх бөгөөд сэдэвчилсэн парк, усан парк зэрэг томоохон паркууд “Тоглоомын бүс”-д байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Харин цогцолборын төв хэсэгт 20 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 18 мянган хүний суудалтай спортын ордон, 2 мянган хүний суудалтай театр, авто спортын парк баригдах болно.

Qiddiya цогцолборыг бүтээн байгуулах ажил 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ба цогцолборын эхний хэсэг 2022 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих