Хайх

Дэлхийн хотуудын 2017 оныг угтсан ёслолын буудлагууд

Дэлхийн хотуудын 2017 оныг угтсан ёслолын буудлагууд

Шинэ жилийн мэнд!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Лондон, Сидней, Хонг Конг,Дубай зэрэг дэлхийн томоохон хотууд шинэ жилийн баяраа угтаж олон зуун кг салют буудуулсан байна

Лондон

Лондон хотын гудамжинд нэг сая хүмүүс цугларч, салют буудахыг харж, 2017 оноо угтан авчээ. Темза мөрний эрэг дагуу 12,000 салют тэнгэрт буудуулсан байна. Нийт 12 минут үргэлжилсэн энэхүү ёслолын буудлагын үеэр Дэвид Боуи ба Принц нарт хүндлэл үзүүлсэн юм. 

Сидней

Сидней Харборт ойролцоогоор 1,5 сая хүн цугларч ёслолын буудлагын шоуг үзлээ. Сиднэй ч мөн адил домогт Принц ба Дэвид Боуи нарт энэхүү ёслолын буудлагаар хүндлэл үзүүлсэн юм. Энэ үдэш Сиднэйд ойролцоогоор долоон тонн салют буудуулсан байна.

Дубай

Дубай хот ёслолын буудлагаараа үргэлж алдартай байсаар ирсэн. Энэ удаад ч тэд гайхшруулж чадлаа. Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа болон хотын төвийн 22 өөр хэсгээс салют буудуулжээ.

Хонг Конг

Хонг Конгчууд Виктория Харбор боомт дагуу болон хотын төвийн хэд,хэдэн газраас ёслолын буудлагаа үзэж, 2017 оныг угтжээ. Нийт арваад минут үргэлжилсэн ёслолын буудлагын үеэр од ба эрвээхий хэлбэртэй салютууд тэнгэрт үзэгдэж байлаа.

 

цааш үзэх