Хайх

\"Downton Abbey\" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа

Хоол болон коктейлийн жортой хоёр ном

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн "Downton Abbey" цувралын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад одоо та хайртай баатруудынхаа иддэг зоогийг өөрийн гараар бэлтгэн, амтлах боломжтой боллоо. Тодруулбал Weldon Owen хэвлэлийн газар тус цувралын шилдэг хоол болон коктейлиудын жортой "The Official Downton Abbey Cookbook", "The Official Downton Abbey Cocktail Book" нэртэй хоёр ном хэвлэн гаргажээ.

"The Official Downton Abbey Cookbook" номонд тогооч хатагтай Патморын 100 гаруй хоолны нууц жорууд тэмдэглэгдсэн байна. Энэхүү ном нь нийт хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд эхний хэсэгт загасны түрс, хясаа, хавчны котлет, тахиан махан волован, Флоренц аргаар бэлтгэсэн загас зэрэг язгууртнуудад зориулсан тансаг зоогууд багтсан бол хоёр дах хэсэгт жигнэсэн үхрийн мах, банш, жимсний чанамал, гэрийн бялуу зэрэг албат, үйлчлэгчдийн өдөр тутмын хоолнууд оржээ. Хоолны жоруудаас гадна уг номонд ХХ зууны эхэн үед өргөн ашиглагддаг байсан дэг жаяг болон зөвлөгөөнүүдийг тэмдэглэж үлдээсэн байна.

Харин "The Official Downton Abbey Cocktail Book" ном нь дотроо Mint Julep, Sidecar ба Planter's Punch зэрэг сонгодог коктейль болон бусад уух зүйлсийн жорыг агуулжээ. Номын зохиолч Энни Грэй "Даунтонд дарс уух соёл маш чухал. Оройн зоогийн үеэр цувралын баатрууд хамгийн багадаа гурван төрлийн дарс зооглох боломжтой байдаг бол төгсгөлд нь жентльменүүдэд зориулан портвейнээр үйлчилдэг. Харин үдэшлэгийн үеэр зочдод маш их оргилуун дарс, олон төрлийн коктейль туршиж үзэх боломж бүрддэг" хэмээн онцолжээ.

Эдгээр шинэ номуудыг Amazon вебсайтаас худалдан авах боломжтой.

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 1)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 2)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 3)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 4)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 5)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 6)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 7)

"Downton Abbey" цувралаас сэдэвлэсэн хоолны ном худалдаанд гарлаа (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх