Хайх

Дуртай цувралаа үзэх зуураа биеийн галбираа хөгжүүлэх боломжтой боллоо

Дуртай цувралаа үзэх зуураа биеийн галбираа хөгжүүлэх боломжтой боллоо

Дугуйгаа жийж, цувралаа үз

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Үнэнийг хэлэхэд, ихэнх хүмүүсийн хувьд gym-д дасгал хийж хөлсөө гаргахаас илүү гэртээ буйдан дээрээ тухалж, Netflix-ээр дуртай цувралаа үзэх нь илүү сонирхолтой санагддаг. Тэгвэл Дублины технологийн институтийн оюутан Ронан Байрнд цагийг сонирхолтой бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэх нэгэн гайхалтай санаа төржээ. Тэрээр "Cyclix" нэртэй дугуйн төхөөрөмж зохион бүтээсэн байна. Ронан Байрн дугуйг зөөврийн компьютертой холбож, зөвхөн дөрөөг жийсэн тохиолдолд л Netflix-ийн цувралууд дэлгэцэнд гарахаар тохируулжээ. Дөрөөг жийхээ болих үед "Netflix түр зогслоо" гэсэн анхааруулга дэлгэц дээр гарч ирэх юм. Харин эргээд дугуйг жийхэд таны үзэж буй кино эсвэл цуврал үргэлжлэн гарах болно.

Одоогоор Ронаны энэхүү бүтээл зөвхөн туршилтын шатанд л явж байгаа ба бид удахгүй дуртай цувралаа үзэнгээ, дасгал хийж, биеийн галбираа хөгжүүлэх боломжтой болох нь ээ.

 

 

цааш үзэх