Хайх

Эмэгтэйчүүдийн баярт зориулсан Бюро 24/7-гийн сюрприз

Эмэгтэйчүүдийн баярт зориулсан Бюро 24/7-гийн сюрприз

Mongolia's Next Top Model-ын үнэнч шүтэн бишрэгчдийн анхааралд

Text: Бюро 24/7


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж нийт эмэгтэй уншигчдаасаа бид хоёр азтан шалгаруулж, Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн ялагч тодруулах загварын шоуны урилга бэлэглэх гэж байна

Гуравдугаар сарын 8-н бол эмэгтэй хүн бүрийн баярын өдөр. Хорвоо дэлхийг тэр чигээр нь хайраар дүүргэж, өөрсдийн гоо сайхан, цэцэн мэргэн ухаанаараа хүний орчлонг чимж явдаг бүсгүйчүүддээ зориулж Бюро 24/7-гийн зүгээс нэгэн сюрприз зэхээд байна.

Удахгүй гуравдугаар сарын 12-нд Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагчийг тодруулах загварын шоу болно. Энэхүү загварын шоунд Монголын дараагийн шинэ топ модель тодроод зогсохгүй Говь брэнд, Michel & Amazonka, The Muse Art House, Queen Fashion House маркуудын шинэ цуглуулгыг танилцуулах юм. Загварын шоунд зориулж тасалбар гаргаагүй бөгөөд зөвхөн урилга авсан зочид үзэх боломжтой. Тиймээс бид хүмүүсийн дунд маш их эрэлттэй байгаа энэхүү шоуны урилгыг хоёр хүнд өгөх шагналтай бяцхан тэмцээнийг Mongolia's Next Top Model-ын үнэнч фэнүүдийн дунд зарлаж байна. 

Та бидний зарласан энэхүү тэмцээнд оролцож, ялагч болсноор Монголын загварын ертөнцийн шилдэг уран бүтээлчидтэй хамт ялагч тодрох сүүлчийн дугаарын шууд дамжуулалтыг үзэж, Mongolia's Next Top Model-ын шилдэг 16 оролцогчийг дэргэдээс нь харж, тэмцээний ялагчтай уулзах болно. 

Тэмцээнд хэрхэн оролцож, ялагч болох вэ?


Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/our-choice/buro-tedy-eznee-haij-bna.html

1. Та тэмцээнд оролцохын тулд Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн үндсэн зураг авалтуудын аль нэгээс сэдэвлэсэн зураг авахуулна. Зургийг мэдээж гар утас, сонирхогчийн камер зэрэг ямар ч төрлийн хэрэгслээр авч болох бөгөөд Фэйсбүүк дэх энэхүү нийтлэлийн дор сэтгэгдэл хэлбэрээр оруулаарай. 

2. Энэхүү нийтлэлийг өөрсдийн олон нийтийн сүлжээндээ share хийж, бусадтай хуваалцана. Та Facebook хуудсандаа share хийхдээ public тохиргоотой хийгээрэй. 

3. Тэмцээнд ирүүлэх зургийг гуравдугаар сарын 9-ны өдрийн 12:00 хүртэл хүлээн авч, хамгийн бүтээлч, шинэлэг зургийг бид 16:00 цагт тодруулж, ялагчийг зарлах болно. 

 

цааш үзэх