Хайх

Forbes сэтгүүл хамгийн амжилттай self made эмэгтэйчүүдийн жагсаалт гаргалаа

Forbes сэтгүүл хамгийн амжилттай self made эмэгтэйчүүдийн жагсаалт гаргалаа

Бейонсе, Мадонна, Тейлор Свифт болон Вера Вонг

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл өөрсдийн хүчээр амжилтанд хүрсэн АНУ-ын хамгийн амжилттай, баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг 5,1 тэрбум долларын хөрөнгөөрөө Little Caesars Pizza компанийн үүсгэн байгуулагч Мариан Илитч тэргүүлсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаарт 4,9 тэрбум доллараар ABC Supply компанийн үүсгэн байгуулагч Диана Хендрикс орсон бол удаах байруудад хөтлөгч Опра Уинфри, Love's Travel Stops & Country Stores компанийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Жоди Лав (2,9 тэрбум доллар) тус тус орсон байна.

Жагсаалтын эхний аравт мөн Gap компанийн үүсгэн байгуулагч Дорис Фишер, eBay компанийн удирдагч асан Маргарет Уитмен болон Epic Systems компанийн ерөнхий захирал Жуди Фолкнер нар оржээ. Жагсаалтанд Facebook компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг, Forever 21 брэндийн үүсгэн байгуулагч Жин Сук Чанг, дизайнер Вера Вонг, Тори Берч, Донна Каран, Диана фон Фюрстенберг нар багтсан байна. Харин дуучдаас Мадонна, Селин Дион, Бейонсе болон Тейлор Свифт хамгийн амжилттай эмэгтэйчүүдийн жагсаалтанд орлоо.

Тус жагсаалт нийтлэгдсэн Forbes сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын хавтас дээр Alex & Ani үнэт эдлэлийн брэндийн үүсгэн байгуулагч Каролин Рафаэляны зураг гарчээ. Түүний жил тутмын хөрөнгө 10 сая доллараар үнэлэгддэг байна.

 

цааш үзэх