Хайх

Францын ерөнхийлөгч дуучин Рианнатай уулзаж, боловсролын асуудлаар хэлэлцлээ

Францын ерөнхийлөгч дуучин Рианнатай уулзаж, боловсролын асуудлаар хэлэлцлээ

Рианна “Global Partnership for Education” санг төлөөлсөн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дуучин Рианнатай уулзлаа. Елисейн ордонд болсон энэхүү албан ёсны хүлээн авалт дээр дуучин бүсгүй "Global Partnership for Education" санг төлөөлөн иржээ. Тиймээс уулзалтын гол сэдвээр боловсролын асуудал тодорсон юм.

Хэдийгээр тэдний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч, энэ оны аравдугаар сард дуучин Рианна Макронтой хамтран нэгэн чухал мэдэгдэл хийнэ гэдгээ зарласан байна. Мөн тэрээр Африк тивийн боловсролыг дэмжих зорилготой томоохон ажил эхлүүлнэ гэдгээ нэмж хэлсэн юм.

Эргэн сануулахад саяхан Рианна өөрийн Twitter хуудсаар дамжуулж олон орны удирдагч нарт хандан "Global Partnership for Education"санг дэмжихийг хүссэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

цааш үзэх