Хайх

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ

Нийт 17 жилийн турш, 13 удаа Монголд ирсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг: Frederic Lagrange

Нью-Йоркоос гаралтай зурагчин Фредерик Легранж анх хүүхэд байхдаа өвөөгийнхөө ярьсан түүхээс Монгол улсын тухай дуулжээ. Фредерикийн өвөө Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Францын армид зүтгэдэг байхдаа германчуудад олзлогдсон бөгөөд түүнийг Зөвлөлтийн армийн удирдлага дор дайтаж байсан Монгол цэргүүд суллажээ. Зурагчны өвөөгийн ярьснаар тухайн үед герман цэргүүд монгол цэргүүдийг харан гүн айдаст автаж байсан аж. Энэ түүхийг сонссон Фредерик Монгол орныг биширч, нэг л өдөр заавал очиж үзэх зорилготой болжээ.

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 1)

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 2)

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 3)

Ингээд Фредерик Легранж хамгийн анх 2001 онд Монголд ирсэн бөгөөд нэн даруй байгалийн гоо үзэсгэлэн болоод хүмүүст нь дурлажээ. "Энэ газрын анир чимээгүй, амарлингуй байдал намайг гайхшруулсан. Чи энд яг л бясалгаж байгаа мэт мөч бүрийг илүү хүчтэй мэдэрч, бүх юмсын оршихуйг анзаарч эхэлнэ. Ийм мэдрэмжийг АНУ, эсвэл өөр хаа нэгтэйгээс олж авахгүй л болов уу" хэмээн Фредерик Business Insider вебсайтад ярьсан байна.

Тэр цагаас хойш Фредерик нийт 17 жилийн турш, 13 удаа Монголд ирсэн бөгөөд хавар, зун, намар, өвөл гээд бүх улиралд ажиглалт хийжээ. Авсан бүх зургуудаа, цуглуулсан бүх туршлагаа тэрээр энэ оны арваннэгдүгээр сард цөөн тоогоор гарах ном болгон хэвлэх гэж байгаа ба номын урьдчилсан захиалгыг энд хийх боломжтой.

 

 

 

Фредерик Легранжын дарсан бусад зургуудыг Business Insider вебсайтаас үзнэ үү.

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 4)

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 5)

Нью-Йоркийн зурагчин 17 жилийн турш Монгол орныг судлан гайхалтай зургууд даржээ (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх