Хайх

Ганц эвэрт, дэлхийн бөмбөрцөг: 2017 оны хамгийн эрэлт ихтэй тоглоомууд тодорлоо

Ганц эвэрт, дэлхийн бөмбөрцөг: 2017 оны хамгийн эрэлт ихтэй тоглоомууд тодорлоо

Их Британийн Hamleys дэлгүүрийн жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн аравдугаар сарын дундуур Их Британийн Hamleys тоглоомын дэлгүүр тухайн жилийн борлуулалтаа дүгнэн хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлалтай. Тэд эцэг эхчүүдэд зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор энэхүү жагсаалтыг гаргадаг байна.

Hamleys дэлгүүрийн 2017 оны жагсаалтанд ягаан өнгийн чихмэл ганц эвэрт, сургуульд хэрэглэгддэг сонгодог дэлхийн бөмбөрцөг, гялалздаг далавчтай Алекса нэртэй дагина, Squiddy наймаалж, Lego Boost иж бүрдэл болон бусад тоглоомууд багтжээ.

Өнгөрсөн жил Hamleys дэлгүүрийн жагсаалтанд тоглоомон далматин нохой, "Оддын Дайн" киноны цаасан нүдний шил, хүүхдийн ухаалаг цаг гэх зэрэг бүтээгдэхүүнүүд орж байсан юм.

цааш үзэх