Хайх

Голомт банкны SocialPay үйлчилгээ хамгийн хялбар мөнгөн шилжүүлэг бий болголоо

Голомт банкны SocialPay үйлчилгээ хамгийн хялбар мөнгөн шилжүүлэг бий болголоо

Дансны дугаар цээжлэх, асуух, тэмдэглэж авах шаардлагагүй

Text: Ж.Чинбат


Голомт банк дөрөвдүгээр сарын 11-нд цоо шинэ SocialPay үйлчилгээгээ танилцуулж, "Сошиалаар шидье, сошиалаар шийдье" уриан доор мөнгө хүлээн авах, шилжүүлэг хийх үйлдлийг урд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хялбар болголоо

Бид одооноос эхлэн бусдад мөнгө шилжүүлж, хүлээн авах үйлдлийг илүү хялбархан хийх боломжтой боллоо. Голомт банкнаас шинээр нэвтрүүлсэн "SocialPay" үйлчилгээ нь хүмүүст Facebook, Twitter, и-мэйл хаяг болон утасны дугаар дээр бүртгэлтэй найзуудынхаа жагсаалтыг ашиглан гүйлгээ хийх боломж олгож байна.

SocialPay үйлчилгээг ашигласнаар бид бусдаас мөнгө хүлээн авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлдлийг хормын төдийд хийнэ. Та мөн хэн нэгний дансны дугаарыг асуулгүйгээр шилжүүлэг хийж, гэнэтийн сюрприз ч барьж болно. Учир нь SocialPay аппын гол онцлог бол хүмүүсийн дансны дугаар болон бүтэн нэрийг асууж, түүнийг тэмдэглэж, цээжлэхгүй байх боломж олгоход оршдог. Үүнийг зөвхөн шилжүүлэг хийхээс гадна нэхэмжлэх илгээхэд ч ашиглах боломжтой. Жишээ нь хэн нэгэн танд мөнгө өгөх ёстойгоо мартчихсан байвал сануулж, эсвэл найзууд, хамт олноороо ямар нэгэн зүйлд мөнгө цуглуулж байгаа тохиолдолд хэрэглэж болох юм.

Хамгийн гол нь SocialPay үйлчилгээгээр хийгдэх бүх төрлийн шилжүүлэг ямар ч шимтгэлгүй байх болно.  Дээр нь мөн бүртгэлийн хураамжгүй байгаа. 

Голомт банкны SocialPay үйлчилгээ хамгийн хялбар мөнгөн шилжүүлэг бий болголоо (фото 1)

Хэрэв та яг одоо SocialPay үйлчилгээг туршиж үзэхийг хүсвэл App Store болон Play Google-с тус аппыг татан аваарай. Та аппыг суулгасны дараа өөрийн харилцах дансны аль нэгийг сошиал данс болгон сонгох боломжтой. Ингэснээр та сошиал хаягуудаасаа мөнгө хүлээн авах, шилжүүлэх нэг данстай болно гэсэн үг. Мэдээж банкны гүйлгээ 24/7 горимоор шууд хийгдэх тул та хүлээн авагчийн мэдээллийг сайтар нягтлах хэрэгтэй. Гүйлгээ зөвхөн төгрөгөөр хийгдэх ба нэг өдрийн гүйлгээний дээд зааг нь 1 сая төгрөг бол доод хязгаар нь 100 төгрөг юм байна. 

Магадгүй та гар утсыг тань ашиглан хэн нэгэн зөвшөөрөлгүй гүйлгээ хийчих вий гэж бодож байж болох юм. Гэвч та гүйлгээ хийхдээ зөвхөн нууц код хэрэглээд зогсохгүй ухаалаг утасныхаа хурууны хээ уншигчийг ашиглах боломжтой. Тиймээс санаа зовох хэрэггүй. Харин гар утсан дээрээ өөр хүний хурууны хээ сануулсан бол түүнийгээ устгах хэрэгтэй шүү. Мөн та SocialPay апп дээр бүртгүүлсэн данс болон утасны дугаараа хүссэн үедээ солих боломжтой.

Голомт банкны SocialPay үйлчилгээ хамгийн хялбар мөнгөн шилжүүлэг бий болголоо (фото 2)

 

SocialPay аппыг хэрэглэж үзэхэд хамгийн түрүүнд таалагдсан зүйл бол найзууд маань аль хэдийнэ дансанд маань мөнгө шилжүүлчихсэн байлаа. Мөн утасныхаа GPS-ыг асааж өөрт ойрхон байгаа хүмүүс рүүгээ гүйлгээ хийх боломжтой байсан нь сонирхол татсан юм. Дээр нь мөнгө шилжүүлэх гэж буй хүнтэйгээ энэхүү аппын тусламжтай шууд харилцах боломж олгосон нь ухаалаг шийдэл болжээ. 

Бид банкны үйлчилгээ ийм энгийн, уян хатан бөгөөд нэмэлт төлбөргүй болохыг л хүлээж байсан биш гэж үү? 

цааш үзэх