Хайх

IKEA брэнд "Friends", "Stranger Things", "The Simpsons" цувралын интерьерийг дахин бүтээлээ

Text: Бюро 24/7


IKEA брэнд Арабын Нэгдсэн Эмират улсад зориулсан шинэ сурталчилгааны аянд зориулан нэгэн сонирхолтой төсөл бүтээжээ. Шведийн алдарт тавилга ба гэр ахуйн эдлэлийн компани өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг ашиглан "Friends", "Stranger Things", "The Simpsons" цувралуудын зочны өрөөний интерьерийг дахин бүтээсэн байна. Тэд өөрсдийн бүтээлийг кино ертөнцийн хамгийн алдартай зочны өрөөнүүдтэй ижилхэн болгохын тулд хоёр сарын турш эд зүйлс, деталь бүрийг маш нарийн тооцоолж сонгожээ.

IKEA гурван зочны өрөөг тохижуулсныхаа дараа каталог хэлбэрээр зургийг нь авсан бөгөөд гэр ахуйн эд зүйлс бүрийн дэргэд үнийг нь байршуулсан байна. Өөрөөр хэлбэл хүн бүр эдгээр тавилга, интерьерийн эд зүйлсийг худалдан авч, хайртай киноныхоо уур амьсгалыг бүрдүүлж болох юм.

"Friends"

"Stranger Things"

"The Simpsons"

цааш үзэх