Хайх

IKEA брэнд ба Виржил Абло нар хамтарсан цуглуулгаа танилцуулна

IKEA брэнд ба Виржил Абло нар хамтарсан цуглуулгаа танилцуулна

Ирэх даваа гаригт шууд дамжуулахаар болжээ

Text: Бюро 24/7


Өнгөрөгч оны зургаадугаар сард IKEA болон Off-White брэндүүд хамтрах болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло IKEA брэндтэй хамтарсан тавилгын цуглуулгаа ирэх долоо хоногийн даваа гарагт www.ikea.today сайтаар шууд дамжуулан танилцуулахаар болжээ.

Виржил Абло System сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тус цуглуулгаа шинэ мянганыханд зориулсан гэдгээ онцолсон юм. Мөн тэрээр цуглуулгыг бүтээж байх явцдаа шинэ мянганы залуус ямар тавилгатай болохыг хүсдгийг судалж, Марсел Дюшан болон Том Сакс зэрэг зураачдын ажлын зарчмаас суралцжээ.


Хамтарсан цуглуулга хивс, эко тор гэх мэт зүйлсээс бүрдэх бөгөөд өөр ямар бүтээгдэхүүнүүд багтсаныг даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 30-нд цацагдах шууд дамжуулалтаас хүлээн авч үзээрэй.

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх