Хайх

IKEA брэнд дахин боловсруулсан хуванцар сав ашиглан гэрлийн бүрхүүл бүтээжээ

IKEA брэнд дахин боловсруулсан хуванцар сав ашиглан гэрлийн бүрхүүл бүтээжээ

2019 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарна

Text: Бюро 24/7


Зураг:

Дизайнер Теа Свенссон IKEA брэндэд зориулан PET ангиллын дахин боловсруулсан хуванцар ашиглан хүүхдийн өрөөний гэрлэн бүрхүүл бүтээсэн байна. "Trollbo" нэртэй энэхүү бүтээлийг гаднаас нь харахад циркийн майхныг санагдуулах бөгөөд оройг нь өнгө, өнгийн бөмбөлөг болон дарцгаар чимэглэжээ. Гэхдээ хэрэв интерьерээ илүү минимал өнгө аястай харагдуулахыг хүсвэл чимэглэлүүдийг салган авч болох аж. Түүнчлэн гэрлийн бүрхүүлийг зургаан жижиг хэсэг болгон хурааж, хавтгай саванд хадгалж болдгоороо давуу талтай.

Дашрамд дурдахад дизайнер бүсгүй Итали ба Швед хуванцар савнуудыг ашиглан гэрлэн бүрхүүлийг бүтээжээ. "Trollbo" 2019 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх