Хайх

Их Британийн ахлах ангийн сурагчдыг тансаг зэрэглэлийн куртка өмсөхийг хориглолоо

Их Британийн ахлах ангийн сурагчдыг тансаг зэрэглэлийн куртка өмсөхийг хориглолоо

Нийгмийн ялгарлыг арилгах зорилгоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хойд хэсэгт орших Вудчёрч ахлах сургуулийн сурагчдыг Moncler, Canada Goose, Pyrenex зэрэг тансаг зэрэглэлийн гадуур хувцас үйлдвэрлэгч брэндүүдийн курткаг өмсөхийг хориглолоо.

Тодруулбал сургуулийн захиргаанд эцэг эхчүүдээс тансаг зэрэглэлийн хувцсыг сургуулийн орчинд өмсөхийг хориглох тухай хүсэлт ирэх болжээ. Учир нь хүүхдүүд үнэтэй брэндийн хувцас авч өгөхийг эцэг эхээсээ шаардан, дарамт үүсгэх болсон байна. Иймд сургуулийн захиргаа сурагчдын эрх тэгш байдлыг хамгаалах, нийгмийн ялгарлыг арилгах зорилгоор уг шийдвэрийг гаргасан болохыг BBC сэтгүүлд тэмдэглэжээ.

Түүнчлэн урьд өмнө нь дээрхтэй ижил төрлийн асуудал гарсны улмаас бүх сурагчид ижил загварын үүргэвч хэрэглэж байхаар болсон байна. Шинэ дүрэм зул сарын баярын дараагаар хэрэгжиж эхлэхээр болсон ба эцэг эхчүүд Twitter хуудсаараа дамжуулан Вудчёрч ахлах сургуулийн захиргаанд талархсанаа илэрхийлж байна.

цааш үзэх