Хайх

Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа

Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа

Меган Маркл, Кейт Миддлтон нар өвөрмөц загвартай малгай, сонгодог пальтогоор гоёжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

The Telegraph сонин Сандрингем ордны сүмд болсон Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын өмнөх ёслолын зургуудыг дэлгэлээ.

Энэхүү үйл явдлын үеэр хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл ба Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон нар анх удаа хамтдаа олон нийтийн өмнө гарч байгаа юм. Ёслолын арга хэмжээн дээр Кейт Миддлтон үслэг малгай, дөрвөлжин хээтэй пальто өмссөн байсан бол Меган Маркл бөмбөгөр загвартай малгай, тэмээний ноосоор хийсэн халаат загварын пальтогоор гоёжээ.

Хатан хааны гэр бүлийн гишүүд арга хэмжээний үеэр, сүм дотор II Элизабет, хунтайж Филипп ба Чарльз нартай уулзаж байгаа нь цахим ертөнцөд дэлгэгдсэн зургуудаас харагдлаа.

Эргэн сануулахад хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим 2018 оны тавдугаар сарын 19-нд Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдах болно.

Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 1)Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 2)Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 3)Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 4)Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 5)

Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын баярын зургууд цацагдлаа (фото 6)

цааш үзэх