Хайх

Mongolia
Instagram олон нийтийн сүлжээ стрессдсэн оюутнуудад тусална

Instagram олон нийтийн сүлжээ стрессдсэн оюутнуудад тусална

Хавар #examstress гэх хэштэгтэй постууд эрс нэмэгддэг байна

Text: Бюро 24/7


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ шалгалт, шүүлгээс болж маш их дарамт, стресст автаж буй оюутнуудад туслах зорилгоор шинэ онлайн сэтгүүл нээж байна. Оюутнууд #GramFam нэртэй энэхүү онлайн сэтгүүлээс стрессийг даван туулах талаар алдартай хүмүүс болон инфлюэнсерүүдийн өгсөн зөвлөгөө, нийтлэлүүдийг унших боломжтой.

Тус олон нийтийн сүлжээний төлөөлөгчдийн хэлснээр өнгөрсөн жилийн хавраас эхлэн #examstress гэсэн хэштэгтэй постууд огцом буюу 640% нэмэгдсэн гэнэ. Үүнтэй холбогдуулан Instagram залууст хямралыг даван туулахад тусалдаг The Mix үйлчилгээ болон Calm нэртэй сайн үйлсийн байгууллагатай хамтран оюутнуудад хэрэгцээтэй медиа тавцан үүсгэн байгуулахаар шийджээ. Өөрт хэрэгтэй нийтлэл, мэдээллүүдийг Instagram олон нийтийн сүлжээнд #GramFam хэмээн хайж эсвэл тус сүлжээн дахь The Mix, ба Calm хуудаснаас олж авах боломжтой.

Одоогийн байдлаар шинэ төслийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх