Хайх

Instagram олон нийтийн сүлжээнд таавар явуулж болдог боллоо

Instagram олон нийтийн сүлжээнд таавар явуулж болдог боллоо

Quiz хэмээх шинэ тохиргоо нэмэгдлээ

Text: Buro.Mongolia


Бид Instagram олон нийтийн сүлжээнд өмнө нь Netflix-ээр үзэж буй кино, Soundcloud дээр сонсож буй дуугаа олон нийттэй хуваалцаж, санал асуулга явуулж болдог байсан бол шинээр танилцуулагдсан Quiz-ийн тусламжтайгаар найзуудынхаа дунд таавар явуулах боломжтой боллоо. Энэхүү тохиргоо нь Instagram-ийн Stories хэсэгт нэмэгдсэн ба нэг асуултад 2-4 хүртэлх тооны хариултыг оруулж болно. Харин таны story-г үзсэн хүмүүс тааварт тань хариулах юм.

Сонирхуулж хэлэхэд Instagram олон нийтийн сүлжээнд зургийн “like”-ийн тоог харагдуулахгүй байх тохиргоог туршиж үзэж байгаа тухай хэвлэлүүд мэдээллээд байна.

Instagram олон нийтийн сүлжээнд таавар явуулж болдог боллоо (фото 1)

 

 

цааш үзэх