Хайх

Instagram-ыг хамгийн аюултай нийгмийн сүлжээгээр нэрлэлээ

Instagram-ыг хамгийн аюултай нийгмийн сүлжээгээр нэрлэлээ

Нойр хулжих, түрэмгийлэл, айдсын шалтгаан

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram хуудсыг залуу хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн аюултай нийгмийн сүлжээгээр нэрлэжээ. Их Британийн хатан хааны эрүүл мэндийн нийгэмлэг (RSPH) 14-24 насны 1500 хүний дунд судалгаа хийсэн байна. Тэд судалгаанд оролцогчдоос сэтгэл зүйд хамгийн сөргөөр нөлөөлдөг нийгмийн сүлжээг нэрлэхийг хүсчээ.

Энэхүү судалгаанд Instagram-аас гадна Snapchat, Twitter, Facebook болон YouTube зэрэг залуусын хэрэглэдэг нийгмийн сүлжээг хамруулжээ. Instagram хуудсын зургууд залуу хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, нойр хулжих, айдас төрөх, сэтгэл гутралд орох зэрэг шалтгаанууд бий болгож буйг судалгаагаар харуулсан байна.

Хамгийн аюултай нийгмийн сүлжээний хоёрдугаарт Snapchat орсон бол гуравт  Facebook жагсчээ. 

цааш үзэх