Хайх

Канье Уэстийн архитектурын төслийг харцгаая

Канье Уэстийн архитектурын төслийг харцгаая

Бага орлоготой өрхүүдэд зориулсан орон сууц

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан рэппер Канье Уэст архитектурын төсөл дээр ажиллах болсноо зарлаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл өчигдөр түүний "Yeezy Home" нэртэй архитектурын төслийн анхны зургууд цахим ертөнцөд нийтлэгдсэн байна.

Тэрээр өмнө нь "дэлхийг илүү сайхан болгох" зорилготой гэж хэлж байсан удаатай. Канье ч энэхүү төслөөрөө дамжуулан хэлсэн амандаа хүрч байгаа бололтой. Тодруулбал энэхүү архитектурын төсөл нь нийгмийн халамжийн хүрээнд бага орлоготой айл өрхүүдэд орон сууц олгох төсөл гэдэг нь тодорхой болж байна. Бетоноор барьсан уг барилга нь Канье Уэстийн Калабасас дахь Yeezy брэндийн төв оффистой төстэй харагдаж байгаа юм.

"Yeezy Home" төслийн дизайнеруудын багт Канье Уэстээс гадна Петра Кастрин, Жалиль Пераза, Нейч Скафка болон Вадик Мармеладов нар багтжээ.

Дашрамд дурдахад рэппер нийт долоон дуунаас бүрдсэн "Ye" нэртэй найм дах цомгоо саяхан танилцуулсан билээ.

Канье Уэстийн архитектурын төслийг харцгаая (фото 1)

Канье Уэстийн архитектурын төслийг харцгаая (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх