Хайх

Хүмүүс өдрийн аль үед хамгийн идэвхтэй байж, ажиллах чадвар нь нэмэгддэг вэ?

Хүмүүс өдрийн аль үед хамгийн идэвхтэй байж, ажиллах чадвар нь нэмэгддэг вэ?

Анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрдэг үеийг олж тогтоох нь чухал

Text: Buro.Mongolia


Зураг:

"When: The Scientific Secrets of Perfect Timing" (Хэзээ: Шинжлэх ухаан дээр суурилсан төгс цаг зохицуулалтын нууцууд) номын зохиолч Дэниел Пинк анхаарал төвлөрөхөд оргил үе, уналт, сэргэлт гэсэн гурван үе шат байдаг гэдгийг онцолжээ. Тэрээр "Ихэнх хүмүүсийн хамгийн идэвхтэй үе нь өдрийн эхний хагаст болдог бол уналт нь өдрийн дунд үед өрнөж, харин өдрийн төгсгөлд эргээд сэргэлт явагддаг" хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ эдгээр үе шатууд хүн бүрийн хувьд өөр, өөр цагт явагддаг ч ерөнхийдөө үд дундаас өмнө хүмүүс хамгийн идэвхтэй байдаг гэнэ. Уналт ихэвчлэн 16:00 цагийн үед, ойролцоогоор нэг цаг орчим үргэлжилдэг. Харин сэргэлт нь ойролцоогоор оройн 17:00 цаг орчмын үед болж өнгөрдөг байна.

"Бидний идэвх оргил үедээ очиход анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрдэг. Энэ нь бид юунд ч сатаарахгүйгээр ажилдаа бүрэн төвлөрч чадна гэсэн үг юм".

Тиймээс хамгийн чухал ажлуудаа анхаарал төвлөрөлт дээд цэгтээ хүрсэн үедээ хийсэн нь илүү үр дүнтэй байх болно гэдгийг Пинк хэлж байна. Мөн өөрийнхөө оргил үеийг өөрийн биеэр, туршилт хийх замаар олж тогтоох хэрэгтэй гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх