Хайх

Мөрөөдлийн зүйл: Жилийн дөрвөн улирлын усан сан

Мөрөөдлийн зүйл: Жилийн дөрвөн улирлын усан сан

Ачааны чингэлгээр бүтээсэн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Канадын Modpools компани нэгэн гайхалтай санаа бодож олсон байна. Тэд ачааны чингэлгийг шинэчилснээр, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой усан сан бүтээжээ. Энэхүү усан сан нь 2,4 x 6 метрийн хэмжээтэй бөгөөд дотроо усны халаагууртай юм. Ингэснээр усыг +30 хэм хүртэл халааж, -10 хэмийн хүйтний улиралд ашиглах боломжтой болж байна.

Modpools компанийн зохион бүтээгчид усан санг хүссэн газартаа, хэдхэн минутын дотор угсрахаар зохион бүтээжээ. Мөн энэхүү орчин үеийн усан санг спа хэлбэрээр ашиглаж болох нь бас нэгэн давуу тал болж байна. Хамгийн гайхалтай нь усны хэм, урсгал ба гэрэлтүүлгийг ухаалаг утсаараа тохируулж болно. Modpools компанийн бүтээсэн тус усан сан $26,900 доллараар худалдаалагдаж байна.

цааш үзэх