Хайх

Mongolia
Хунтайж Харри ба Меган Маркл нар хүүгийнхээ анхны зургийг нийтэлж, нэрийг нь зарлалаа

Хунтайж Харри ба Меган Маркл нар хүүгийнхээ анхны зургийг нийтэлж, нэрийг нь зарлалаа

Мөн хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн Их Британийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

Text: Бюро 24/7


Их Британийн хатан хааны гэр бүл шинэ гишүүнээ өлгийдөн аваад хэдхэн хонож байгаа билээ. Тэгвэл өчигдөр Сассексын гүн болон гүнгийн авхай нар шинэхэн төрсөн хүүтэйгээ хамт зураг даруулж, анх удаа олон нийтэд дэлгэсэн байна. Тэд зураг авалтыг Виндзорын цайзад хийсэн бөгөөд зурган дээр хунтайж Харри хүүгээ тэвэрсэн байгаа бол түүний дэргэд Меган цагаан өнгийн тренч загварын даашинзтай инээмсэглэн зогсжээ. Мөн энэ үеэр тэд хатан хаан II Элизабет болон хунтайж Филипп нарт ач хүүг нь танилцуулсан байна.

Түүнчлэн хосууд зураг авалтын дараа Instagram хуудсаараа хүүгийнхээ нэрийг анх удаа зарлалаа. Тэд Их Британийн хаан ширээг залгамжлах дараалалд долоодугаарт жагсаж байгаа хүүгээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор гэж нэрлэжээ. Меган Маркл "Үнэхээр гайхалтай бас ид шидийн мэт санагдаж байна. Одоо надад дэлхийн хамгийн шилдэг хоёр залуу байгаа учраас би маш их аз жаргалтай байна" хэмээн ээж болсон туршлагаасаа хуваалцсан юм.

Их Британчууд хунтайж Харри ба Меган Маркл нарын анхны хүүхдийг баяр хөөртэйгөөр угтан авсан байна. Ард түмэн түүнийг "Sonrise" (нар мандах үеэр мэндэлсэн хүү), "Хатан хааны гэр бүлийн америк хүү" гэх зэргээр нэрлэж байгаа аж. Тэгвэл Forbes-ын мэдээллэснээр Сассексынхны анхны хүүхэд төрөөд хэдхэн хонож байгаа ч Их Британийн эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулаад эхэлжээ. Бүр тодруулбал хүүгийн төрсөн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бүх бараа аль хэдийнэ зарагдаад дууссан байна. Мөн жуулчид болон хүүхдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын ачаар Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор Их Британийн эдийн засагт ойролцоогоор 1,5 тэрбум ам.долларын орлого оруулна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Сонирхуулахад хунтайж Луигийн төрсөн өдөр Их Британийн эдийн засагт 125 сая ам.долларыг авчирсан байна. Харин хунтайж Жорж ба Шарлотта гүнж нар зургаан нас ч хүрээгүй атлаа улсынхаа эдийн засагт одоогоор нийт 3,6 тэрбум ам.доллар, 5 тэрбум ам.долларын орлого тус, тус оруулаад амжжээ.

\

 

 

цааш үзэх